27/08/2026
Шүдэндээ сэтгэл дундуур байх нь хүнийг инээмсэглэлээ нуухад хүргэдэг. Инээмсэглэлээ нуух тусам бусдад өөрийгөө хаалттай, дотогшоо мэт харагдуулж, бусадтай харилцах харилцаанд нөлөө үзүүлэх нь бий.
Сайхан инээмсэглэл гэдэг хамгийн цагаан шүд биш. Шүдний эрүүл мэндийн гол үзүүлэлт нь зөвхөн өнгө биш, бүх шүд эрүүл, зөв байрлалтай, тэгш хэмтэй байх явдал юм.
Шүдний бүрээс хийлгэхээр сонирхож байгаа бол энэ нь зөвхөн өнөөдрийн төрхөө өөрчлөх шийдвэр биш, олон жил өөртөө итгэлтэй инээмсэглэхэд чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг ойлгоорой. Зөв оношилгоо, чанартай материал, мэргэжлийн төлөвлөлтөд хөрөнгө оруулж чанартай Hollywood smile хийлгэх нь урт хугацаанд илүү байгалийн, эрүүл, тогтвортой үр дүнг бий болгож ирээдүйд дахин дахин засварлах эрсдэлээс сэргийлнэ.
Шүдний бүрээс хийлгэхдээ өөрийн нүүрний төрх, арьсны өнгө, бусад шүдтэйгээ зохицсон, хэт хиймэл харагдахгүй байгалийн өнгийг сонгох нь чухал. Учир нь сайхан шүд гэдэг бусдаас ялгарах хэт цагаан шүд биш, харин өөрийн мэт, эрүүл, зөв тэгш хэмтэй, байгалийн харагддаг шүд юм.
Харин өмнө нь хийлгэсэн Hollywood smile-ийн хэлбэр, өнгө зэрэгт сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд шүдний эрүүл мэнд болон үйлчлүүлэгчийн хүсэл, зорилгод үндэслэн дахин төлөвлөж, бүрээсийг шинэчлэн солих боломжтой. Өмнөх бүрээс ямар байхаас үл хамааран зөв оношилгоо, төлөвлөгөөний дагуу өөрт тань илүү зохицсон инээмсэглэлийг шинээр бүтээх боломжтой бөгөөд засварлах хугацаа нь хамтран гаргасан эмчилгээний төлөвлөгөөнөөс шалтгаална. Хамгийн чухал нь зөвхөн хуучин бүрээсийг солих бус, дахин алдаа гаргахгүйгээр эрүүл мэнд, хүсэл, нүүрний төрхтэй тань нийцсэн үр дүнг мэргэжлийн түвшинд төлөвлөх юм.
Энэ бүх асуудлыг манай эмнэлэг шийдэж чаддаг. Манай үйлчлүүлэгчид ч үүнд сэтгэл хангалуун байдаг.
TOGO dentistry - Өчигдрөөсөө илүү