03/12/2017
СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТ.
БНСУ-д их дээд сургуулиудад суралцахад юуны өмнө Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дүн шаардлагатай байдаг. Гэхдээ Монголд Солонгос хэлний сургалтын төвүүд олон байдаг боловч, БНСУ-ын их сургуулиудын хэмжээнд Солонгос хэлийг зааж сургадаг сургалтын төв болон мэргэжлийн багш нар ховор билээ.
Тиймээс би та бүхэнд Солонгос хэлний өндөр түвшний мэдлэгийг олж авах богино хугацааны шаталсан, анхан шатнаас гүнзгийрүүлсэн түвшний хичээлийг заах ба сургалтын материалыг БНСУ-ын Боловсролын байгууллагаас гаргасан Солонгос хэлний түвшин тогтоох шалтгалтын материалаар явуулах болно. Сургалтын төлбөр 1 сарын 200,000 төгрөг. Долоо хоногт 3 удаа 60 минутаар 2 цаг. Сургалтандаа ердөө 10 оюутан элсүүлж авна.
Солонгос хэлний хичээлийг удирдан явуулах мэргэжлийн багшийн талаар товчхон дурдахад Улаанбаатар их сургуулийг Солонгос хэлний багш орчуулагчаар дүүргэсэн(2001 он) ба БНСУ-ын University Of Seoul(서울시립대)-ийг Олон Улсын Харилцааны мэргэжлээр(2014 он) магистр зэрэгтэй нарийн мэргэжлийн туршлагатай багш болно.
Сургалтанд хамрагдах болон сургалтын талаар асууж лавлах зүйл байвал холбогдоорой.
Танд амжилт хүсье.
Таныг хүндэтгэсэн:
Солонгос хэлний багш-орчуулагч, ОУ-ын харилцааны мэргэжилтэн Ш.Булгантамир
И мэйл: [email protected] [email protected]