15/09/2026
🩺 ЦӨСНИЙ ХҮҮДИЙГ🌿ЭРҮҮЛ БАЙЛГАХ ЭНГИЙН ЗӨВЛӨГӨӨ:
Өдөр тутмын завгүй амьдралаас шалтгаалж хооллолт болон эрүүл мэнддээ тэр бүр анхаарч амждаггүй билээ. Тэгвэл ЭХО (хэт авиан) шинжилгээгээр цөсний хүүдийн хэвийн хэмжээ ямар байдаг талаарх энгийн мэдээллийг хүргэж байна.
Урт нь 12 см, өргөн нь 4 см-ээс бага: Энэ бол эрүүл, хэвийн хэмжээтэй цөсний хүүдийн үзүүлэлт юм. Хэрэв эдгээр хэмжээнээс хэт томорвол ямар нэгэн өөрчлөлт орсон байх магадлалтай.
Хананы зузаан 3 мм-ээс бага байх: Цөсний хүүдийн хана зузаарсан байвал үрэвссэн (архаг болон цочмог холецистит) байж болзошгүйг илтгэдэг.
Өлөн үедээ шинжилгээ өгөхийг бодоорой: Цөс нь хоол идмэгц агшиж, хоол боловсруулахад оролцдог динамик эрхтэн тул хоол идсэн үед хэмжээ нь жижгэрч харагддаг. Тиймээс ямар нэгэн өөрчлөлтийг алдахгүйн тулд ЭХO-д заавал өлөн үедээ орохыг зөвлөдөг. Гэхдээ яаралтай тохиолдолд шууд харуулж болно.
Тогтмол үзлэгт орох: Ямар нэгэн зовиур (баруун хавиргаар хатгах, гашуун оргих) мэдрэгдсэн эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор жилд дор хаяж 1 удаа хэвлийн хөндийн ЭХО шинжилгээ хийлгэж хэвшээрэй.
🥗 Тогтмол цагт зөв хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, өөх тостой болон шарсан хуурсан хоолноос татгалзах нь таны цөсний хүүдийг эрүүл байлгах хамгийн энгийн алхам юм.
#ЭнэрэхүйЭмнэлэг