05/09/2026
14 жил зөвлөгөө өгч, хэдэн зуун шинжлэх ухааны судалгаа уншлаа. Та бүхний амьдралд хэрэгтэй хэдэн зүйл хэлье.
- Сэтгэл гутралыг та ганцаараа туулна. Тэрэнд хамтарч гутрах, тэнхрүүлж тэтгэх хүн хайгаад хэрэггүй.
- Aлсын оддын нөлөөллийг судалж суухаар 4 өвөө, эмээ нараа ямар хүмүүс байсныг судал. Бахархаж, баярлах зан чанаруудыг нь олж мэд.
- Бүтэлгүйтэлд битгий шантар, битгий хүндээр тусгаж ав. Хүрэх гэж буй зүйлийн тань замд байж л байх зүйл юм.
- Үр хүүхдээ эрдэм мэдлэгтэй хүн болгох уу, өөрөө мөнгөний хойноос завгүй амьдрах уу гэдгээ шийд. Нэгэнд нь цаг гаргаж сурах хэрэгтэй, нөгөөд нь хүүхдүүдээ орхиж сурах хэрэгтэй болдог.
- Сайн багшийг олсон бол хүндэлж, дагаж явах хэрэгтэй. Өөрийгөө багш гэсэн хүн бүр багш биш байдаг тул олон багштай болох гэж хичээгээд яахав.
- Далд ухамсар биш Үл Ухамсарлахуй гэж ойлго. Бид ирж буй бүх мэдээллийг хүлээж авч байгаа ч Ухамсартаа үлдээх нь ховор гэдгийг тайлбарлаж буй энгийн ойлголт юм.
- Баярлаж бахдмаар байвал хэн нэгэн хүнийг биш, өөрийн тархинд байгаа 86.000.000.000 мэдрэлийн эстээ л баярла. Ямар ч бодол, үйлдэл, сэтгэлийин хөдөлгөөнийг тань буруутгаж, шүүмжлэлгүйгээр тээж яваа юм.
Шинжлэх ухаанч амьдралыг сонгохыг хүсвэл намайг илүү сайн сэтгэл судлаач болоход минь тусалсан 26 хичээлийг үзэж болох юм.
Эцэст нь утасны хэрэглээгээ ялж дийлнэ гэж хий итгээд яахав. Үргэлж ялагдана гэж бодоод өдрөө төлөвлөж байгаарай.
https://familycollege.mn/