Гэр бүл судлаач Ж.Баясгалан

Гэр бүл судлаач Ж.Баясгалан Таны үйлдэл болгон хайр хийгдэг.

24/08/2026

Хүүдээ ч охиндоо ч бусдын биед гар хүрч болохгүй гэдгийг сургах хэрэгтэй. Эрэгтэй хүн л эмэгтэй хүнд гар хүрч болдоггүй гэж ойлгоод байх шиг байна. Зөвлөгөөний явцад эхнэртээ майжуулдаг, базуулдаг, барьсан юмаараа цохиулдаг жишээнүүд зөндөө л байдаг. Болиулах гэж гарыг нь барих, түлхэх, холдуулах гэж байгаад өөрөө хүчирхийлэгч болсон жишээнүүд зөндөө байдаг шүү.

24/08/2026

Үнэт зүйлээ мэддэггүй, бусдын үгээр явдаг, бусдын төлөө хэт өөрийгөө зориулдаг хүмүүс эцэстээ гэр бүлээ алддаг.

23/08/2026

Одоо тэвчихгүй ээ!!!🤬🤬🤬 Арай дэндэж байшт, хэдий болтол ийм байдалтай байхымбэ? Би залхжээнэ, хараал идсэн энэ амьдрал утга учиргүй мэт. Анх надад хэзээ ч худлаа хэлэхгүй гэснээ одоо нэг санаарай! Одоо дандаа худлаа ярина, худлаа ярьж залхдаггүймүү чи, ичдэггүймуу чи? Чамайг алдаж эндэх вий гэж санаа зовсондоо хэлсэн үгнүүд минь чамд утгагүй хардалт болж очдог бололтой, би яг яах ёстоймбэ, хэлээч! Би амьдралыг зугаа цэнгэлээр биш аз жаргалаар төсөөлдөг. Гэтэл чамд хэлээд ч нэмэргүй, чи өөрийнхөөрөө зүтгэдэг, зөвхөн зугаа цэнгэл хөөдөг, хуурамч найз нөхөд, хүүхнүүдээс өөр юу ч чамд хэрэггүй. Угаасаа чи надад анхнаасаа хайртай байгаагүй биз дээ? Одоо үнэхээр залхаж байна, бас эцэс төгсгөлгүй хэрүүл маргаанаас залхлаа, тэвчиж чадахгүй нь, намайг үнэхээр уучлаарай! Баяртай!👐🏻👐🏻....

Hemeen 🐰 🐺 zurwas uldeegd yawjee.....
Duustal ni unshsand yamar muuhai hunii muud durtai ym be ta nar....🤪🤪🤪...🤣🤣🤣

23/08/2026
22/08/2026

Гэр бүл шууд салалтанд хүрдэггүй.
1. Зөрчил, маргаантай үе.
2. Асуудлаа шийдэж чадаагүйгээс сэтгэлзүйн хөндийрөл үүсдэг үе.
3. Бие махбодийн хөндийрлийн үе.
4. Салах шийдвэрт хүрдэг үе.
5. Хуулиар цуцлуулдаг.
6. Бие, биенээ үзэн ядах үе.
7. Ухаарал, гэмшлийн үе
8. Харамслын үе
Нийт салж байгаа хосуудын 80% нь салсандаа харамссан байдаг. Тиймээс салалт заримдаа зөв сонголт байдаггүй. Зөрчил маргаантай үедээ л мэргэжлийн хүнд хандах нь хамгийн зөв сонголт байдаг.

Тэр нь дээр.
21/08/2026

Тэр нь дээр.

20/08/2026

Таныг хэрхэн үнэлдэгийг ярианы өнгө, аяснаас нь харж болно.

20/08/2026

Нярай хүүхэдтэй, жирэмсэн эхнэртэй найзуудаа аль болох битгий орой, үдэш дуудаж байгаарай эрчүүд минь. Хэр сайн аав, нөхөр гэдгээ харуулах чухал үе нь. Цаана нь гомдол, харилцааны зөрчил үүсдэг шүү. Жинхэнэ нөхөрлөл гэр бүлийг нь хүндэтгэхээс эхэлнэ.

19/08/2026

Нэг нөхөр найзаасаа асуужээ.
– Танайх яаж хэрүүлгүй байдаг юм бэ?

Найз нь: Маш амархан.
– Яаж?

– Манай гэрт бүх жижиг асуудлыг эхнэр шийддэг.
– Харин том асуудлыг би шийддэг.

– Жишээ нь?
– Улсын эдийн засаг, долларын ханш, дэлхийн дулаарал, Ангараг гараг руу хүн явуулах зэрэг том том асуудлыг би шийддэг.

– Харин гэрийн мөнгө, хүүхдийн сургууль, хаашаа аялах, ямар машин авах, юу идэхийг эхнэр шийддэг.

– Тэгэхээр чи ер нь юу шийддэг юм?
– Том асуудал манайд гарч байгаагүй л дээ…🤣😅🤪

Address

Erkhet Office Center
Ulaanbaatar

Telephone

99084292

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэр бүл судлаач Ж.Баясгалан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share