05/02/2026
“Хүүхэд анхаарал нэхэх нь эрхэлж буй үйлдэл үү, эсвэл сэтгэл зүйн хэрэгцээ юу?”
Хүүхэд хэн нэгнээс анхаарал нэхэх нь эрхлэх зан биш, харин аюулгүй байдлаа мэдрэх, халамж авах гэсэн үйлдэл юм. Тэдний тархи бүрэн хөгжөөгүйгээс сэтгэл хөдлөлөө бие даан зохицуулах чадвар нь хязгаарлагдмал байдаг. Харин эцэг эхийн анхаарал, халамж хүүхдэд аюулгүй, тайван итгэлт мэдрэмжийг өгдөг.
Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчтай ээнэгшил сайтай, тогтвортой, итгэлт харилцаатай /secure attachment/ байснаар хүүхэд тайван, сэтгэл зүйн хувьд тогтвортой, бусдаас анхаарал бага хүсдэг нэгэн болж өсдөг. Харин ээнэгшил сул хүүхэд уйлах, хэт хамааралтай авирлах, сөрөг зан үйлээр анхаарал татах хандлагатай байна (Forman et al., 2012; Siegel, 2012).
Хүүхдийн анхаарал нэхэх зан үйлийг эрхлэлт гэж үзэхээс илүүтэй түүний илэрхийлж буй сэтгэл зүйн хэрэгцээг ойлгож, тогтвортой, чанартай анхаарал, халамжаар хариу өгөх нь чухал. Ингэснээр хүүхэд аюулгүй байдлаа мэдэрч, сэтгэл хөдлөлөө өөрөө зохицуулах чадвар нь хөгждөг. Хэрэв хүүхдийн тань анхаарал нэхэх байдал удаан хугацаанд байнгын олон удаагийн давтамжтайгаар илэрч, өдөр тутмын амьдралд саад болж байвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандан зөвлөгөө авах нь зөв алхам юм.
Эх сурвалж:
Authors. (2016). Middle childhood support-seeking behavior during stress: Links with self-reported attachment and future depressive symptoms. Child Development.
Authors. (2019). Attachment and attention problems: A meta-analysis. Clinical Psychology Review, 74, 101772.
Та илгээсэн
📌“Хүүхэд анхаарал нэхэх нь эрхэлж буй үйлдэл үү, эсвэл сэтгэл зүйн хэрэгцээ юу?”
Хүүхэд хэн нэгнээс анхаарал нэхэх нь эрхлэх зан биш, харин аюулгүй байдлаа мэдрэх, халамж авах гэсэн үйлдэл юм. Тэдний тархи бүрэн хөгжөөгүйгээс сэтгэл хөдлөлөө бие даан зохицуулах чадвар нь хязгаарлагдмал байдаг. Харин эцэг эхийн анхаарал, халамж хүүхдэд аюулгүй, тайван итгэлт мэдрэмжийг өгдөг.
📌🧐 Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчтай ээнэгшил сайтай, тогтвортой, итгэлт харилцаатай /secure attachment/ байснаар хүүхэд тайван, сэтгэл зүйн хувьд тогтвортой, бусдаас анхаарал бага хүсдэг нэгэн болж өсдөг. Харин ээнэгшил сул хүүхэд уйлах, хэт хамааралтай авирлах, сөрөг зан үйлээр анхаарал татах хандлагатай байна (Forman et al., 2012; Siegel, 2012).
✨Хүүхдийн анхаарал нэхэх зан үйлийг эрхлэлт гэж үзэхээс илүүтэй түүний илэрхийлж буй сэтгэл зүйн хэрэгцээг ойлгож, тогтвортой, чанартай анхаарал, халамжаар хариу өгөх нь чухал. Ингэснээр хүүхэд аюулгүй байдлаа мэдэрч, сэтгэл хөдлөлөө өөрөө зохицуулах чадвар нь хөгждөг. Хэрэв хүүхдийн тань анхаарал нэхэх байдал удаан хугацаанд байнгын олон удаагийн давтамжтайгаар илэрч, өдөр тутмын амьдралд саад болж байвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандан зөвлөгөө авах нь зөв алхам юм.