Идэрмэг" мэдрэлийн эмнэлэг.

Идэрмэг" мэдрэлийн эмнэлэг. "Идэрмэг" мэдрэлийн эмнэлэгийн албан ёсны хуудас

🌎WORLD PHYSICAL THERAPY DAY 2026 Нийт хөдөлгөөн засалч нартаа Дэлхийн Хөдөлгөөн засалчдын баярын мэнд хүргэе! 💐😊1996 оно...
08/09/2026

🌎WORLD PHYSICAL THERAPY DAY 2026

Нийт хөдөлгөөн засалч нартаа Дэлхийн Хөдөлгөөн засалчдын баярын мэнд хүргэе! 💐😊
1996 оноос хойш жил бүрийн 9 сарын 8-ны өдрийг “Дэлхийн хөдөлгөөн засалчдын өдөр” болгон тэмдэглэсэн билээ. Энэ өдөр нь дэлхийн хөдөлгөөн засалчдын эв нэгдэл болон нийгэмд хийж бүтээсэн ажлуудаа бусдад таниулах өдөр юм.

НҮҮРНИЙ МЭДРЭЛИЙН ЗАХЫН СААНүүрний мэдрэлийн захын саа нь нүүрний булчингийн саажлаар илэрдэг тархины мэдрэлийн саажлын ...
11/08/2026

НҮҮРНИЙ МЭДРЭЛИЙН ЗАХЫН САА
Нүүрний мэдрэлийн захын саа нь нүүрний булчингийн саажлаар илэрдэг тархины мэдрэлийн саажлын хамгийн элбэг тохиолдох эмгэг юм. Нүүрний мэдрэлийн цочмог саагийн шалтгаан дийлэнх тохиолдолд тодорхой бус байх боловч дараах шалтгаантай байж болно.
• Вирусийн халдвар
• Чихрийн шижин
• Гэмтэл
• Дунд чихний архаг үрэвсэл
• Тархины голомтот өөрчлөлт
• Хавдар
• Цусан хангамжийн дутал
• Стресс, нойргүйдэл зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг байна.
Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай мэдрэлийн эмчид хандах ба эмч үзлэг хийж оношилгоо, шинжилгээ хийхээс гадна шаардлагатай тохиолдолд толгойн КТ, СРТ хийлгэх эсэхийг нарийн мэргэжлийн эмч шийддэг.
Урьдчилан сэргийлэлт:
Вирусийн халдвар авах, даарч хөрөхөөс сэргийлэх, нүүрний саа үүсэх хоёрдогч шалтгаан болох чихрийн шижин, даралт ихсэлт, чихний архаг өвчин зэрэг эмгэгийг эмчлэх шаардлагатай байдаг.
🏨Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатарын гудамж Монватт компанийн байр
📞Лавлах дугаар: 70118460, 91918460

11/08/2026

Идэрмэг эмнэлэг хэвийн ажиллаж байна.
Та бүхэн ажлын өдрүүдэд ажлын цагаар холбогдоно уу.

Зөвлөгөө мэдээлэл:🧠Толгой өвдөлт гэж юу вэ? Толгой өвдөлт бол хүн амын дунд түгээмэл тохиолддог зовуурь юм, танд толгой ...
18/07/2026

Зөвлөгөө мэдээлэл:
🧠Толгой өвдөлт гэж юу вэ?
Толгой өвдөлт бол хүн амын дунд түгээмэл тохиолддог зовуурь юм, танд толгой өвдөлтийн талаар товч мэдээлэл хүргье.
Гавлын орой, түүний доторхи хэсэг / нүд ба чихний дээд хэсгээс арагш дагз хүртэлх/ ба хүзүүний дээд хэсэгт байрлаж байгаа өвдөлтийг толгой өвдөлт гэнэ.
Яагаад толгой өвддөг бэ?
Тархины бүрхүүл, тархины цусны судсуудад болон хүзүүний булчингын хальс бүрхүүлд мэдэрхүйн рецепторууд байх бөгөөд эдгээрийн цочрол, үрэвсэлийн үед толгой өвдөж бидэнд мэдрэгддэг байна.
🧠Толгой өвдөлтийг Анхдагч болон Хоёрдогч гэж 2 хувааж үздэг.
😣Толгойн анхдагч өвдөлт гэж юу бэ?
Ямар нэгэн шалтгаан буюу гэмтэл, үрэвсэл өөрчлөлт явагдаагүй байхад толгой өвдөлт үүсч байвал анхдагч хэлбэрийн толгой өвдөлт гэж үздэг.
🤕Хоёрдогч толгой өвдөлт гэдэг нь тархины судас тархины бүрхүүл болон толгой хүзүүний булчинд үрэвсэл, гэмтэл бэртэл, ямар нэгэн эрхтэн тогтолцооны өвчний шалгаантай толгой өвдөхийг тодорхой шалтгаантай буюу хоёрдогч толгой өвдөлт гэнэ.
Хүн амын дунд анхдагч хэлбэрийн толгой өвдөлт элбэг тохиолддог.
Анхдагч хэлбэрийн толгой өвдөлтийн хэлбэрүүд дотроос
🔹 Булчин чангарлын толгой өвдөлт
🔹 Мигрень буюу толгойн талласан өвдөлт хамгийн түгээмэл тохиолддог.
Хоёрдогч толгой өвдөлт:
🔹 Даралт ихсэлтийн улмаас толгой өвдөх
🔹 Хамар дайвар хөндийн үрэвсэл
🔹 Судасны өвчнүүд
🔹 Гэмтлийн шалтгаант толгой өвдөлт тохиолдох нь нилээдгүй байдаг.
👩🏻‍⚕️Толгой өвдөлтийг оношлоход асуумж ярилцлага болон мэдрэлийн үзлэг, шаардлагатай тохиолдолд нэмэлт шинжилгээ, оношлогооны багаж төхөөрөмж ашиглан оношлох шаардлагатай болно.
🔹Иймд толгой өвдөлт байнга илрээд байгаа тохиолдолд онош тодруулж, зөв тохирсон арга хэмжээ авах нь зүйтэй. Учир нь толгой өвдөлтийн хэлбэр, онцлогоос хамаарч эмчилгээ харилцан адилгүй өөр байдаг.
#Эрүүлмэнд #Мэдээлэл

13/07/2026

Мэдээлэл хүргэж байна!
Манай эмнэлэг 07 сарын 10-аас
08 сарын 10 хүртэл амарна.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын м...
11/07/2026

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе! 🐎🏹🤼‍♂️
🇲🇳 Монгол хүн бүрийн аз хийморь дэлгэрч, гэр бүлээрээ сайхан наадаарай!

26/06/2026

Мэдээлэл хүргэж байна!
Манай эмнэлэг 07 сарын 10-аас 08 сарын 10 хүртэл амарна.

Мэдээлэл хүргэж байна.Манай эмнэлэг 07 сарын 03 өдөр хүртэл хэвтэн эмчилгээндээ очер авч байна.Амралт зугаалга, наадмын ...
25/06/2026

Мэдээлэл хүргэж байна.
Манай эмнэлэг 07 сарын 03 өдөр хүртэл хэвтэн эмчилгээндээ очер авч байна.
Амралт зугаалга, наадмын баярын их ачааллын өмнө өөртөө хэрэгтэй эмчилгээгээ хийлгээд эрч хүч тамир тэнхээгээ дэмжээд аваарай. 💪🩺
Та үйлчлүүлэхээс өмнө урьдчилан утсаар холбогдож өвчний мэдээлэл өгөх мөн эмчийн үзлэг хийлгэж хэвтэн эмчилгээнд орно уу.
Утас: 70118460, 91918460

Гурвалсан мэдрэлийн өвдөлт гэж юу вэ? Архаг явцтай, сэдрэх ба намжих байдлаар хэдэнсараас хэдэн жилээр үргэлжилдэг.Яагаа...
25/06/2026

Гурвалсан мэдрэлийн өвдөлт гэж юу вэ?
Архаг явцтай, сэдрэх ба намжих байдлаар хэдэн
сараас хэдэн жилээр үргэлжилдэг.
Яагаад үүсдэг бэ?
• Ихэнхдээ шалтгаан тодорхой бус байдаг.
• Цөөнгүй тохиолдолд гэмтлийн дараа болон эрүү нүүр, шүдний эмгэгтэй холбоотой үүсгэгддэг.
Өвдөлтийн онцлог:
• Тодорхой дахилтат давтамжтай
• Цахилгаанаар цохиулах мэт хүчтэй өвдөлт
• Хурц зүйлээр шөвөгдөх, хатгуулах, зүсэгдэх мэт хүчтэй цоргисон өвдөлт
Нүүрний нэг талд хүчтэй цоргисон өвдөлт, хэдэн хором хүчтэй өвдөөд завсарлах, өвдөлт халуун, хүйтэн юм уух, залгих, зажлах, ярих, шуд нүүрээ угаах үед сэдэрнэ. Ихэвчлэн нэг талд өвдөх ба ховор хоёр талд байдаг.
Шалтгаан:
• Хамар дайврын үрэвсэл
• Артери венийн судасны эмгэг
• Нүүрний гэмтэл
• Шүдний эмгэг /буруу зуулт/
👩‍⚕️Оношилгоо:
Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай мэдрэлийн эмчид хандаж зөвлөгөө авах ба эмч үзлэг хийж оношилгоо, шинжилгээ хийхээс гадна шаардлагатай тохиолдолд толгойн КТ, СРТ хийлгэх эсэхийг нарийн мэргэжлийн эмч шийддэг.
🏨Хаяг: Улаанбаатар хот,Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатарын гудамж Монватт компанийн байр
📞Лавлах дугаар: 70118460, 91918460

Address

Улаанбаатар хот Баянгол дүүрэг 11-р хороо Хасбаатарын гудамж Монватт компанийн байр (Эх нялхасын баруун хойно МТ колонкийн чанх хойно)
Ulaanbaatar
0097670118460

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00
Saturday 08:30 - 17:00

Telephone

+97670118460

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Идэрмэг" мэдрэлийн эмнэлэг. posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Идэрмэг" мэдрэлийн эмнэлэг.:

Shortcuts

Share

Category