19/05/2026
“Давсны зохистой хэрэглээ ба дадал”
Туяагийн ажлын хамт олондоо хүргэсэн “Давсны зохистой хэрэглээ”-ний талаарх мэдээллийг дараах бичлэгээс хүлээн авч үзээрэй. 🧂
⚠️ Бидний өдөр тутам хэрэглэж буй давсны ихэнх хэсэг нь:
🥓 Хиам, зайдас
🐟 Утсан болон давсалсан бүтээгдэхүүн
🥫 Нөөшилсөн хүнс
🥜 Давсалсан самар
🍟 Чипс зэрэг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсэнд “далд” байдлаар агуулагддаг.
📌 Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь:
❤️ Цусны даралт ихсэх
🧠 Тархинд цус харвах
🫀 Зүрх судасны өвчин
🦴 Ясны сийрэгжилт
зэрэг эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
✅ Давсны хэрэглээгээ бууруулах энгийн аргууд:
🥤 Давстай цайны оронд ус, шингэн зүйл түлхүү хэрэглэх
🥄 Хоолныхоо давсыг аажмаар багасгах
🌿 Хоолоо байгалийн гаралтай амтлагчаар амтлах
🚫 Хоолондоо нэмж давс хэрэглэхгүй байх
🏷️ Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншиж хэвших
💙 Өдөр тутмын зөв дадал таны болон хамт олны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ.
🤝 Эрүүл ирээдүйн төлөө
🧂 Давсны хэрэглээгээ хамтдаа бууруулцгаая