УЛААН ТУУЗ

УЛААН ТУУЗ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн
ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны албан ёсны хуудас юм.





15/07/2026

Өртөлтийн өмнөх сэргийлэлтийн (PrEP) эмийг хаанаас авах вэ?

PrEP нь зөвхөн эмчийн үзлэг, шаардлагатай шинжилгээний хариунд үндэслэн эхлүүлдэг урьдчилан сэргийлэх эмчилгээ юм.

Шинжилгээний хариу болон эмчийн зөвлөгөөний дагуу PrEP-ийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ) үнэ төлбөргүй авах боломжтой.

Мөн “Залуус Эрүүл Мэнд” төв ТББ-аас биеэр очиж авах эсвэл 7011-1240 дугаарт холбогдон хүргэлтээр авах боломжтой.

⚠️ Анхаарна уу: PrEP нь аюулгүй бэлгийн харилцааг орлохгүй. ХДХВ болон бусад бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэхийн тулд бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх нь чухал хэвээр байна.

Хамгийн чухал нь өөрийн болон хайртай хүнийхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

📍 ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлэг
📞 7277-9090

#ХДХВ #БЗДХ #ӨртөлтийнӨмнөхСэргийлэлт #БэлгийнЭрүүлМэнд #ХӨСҮТ #УлаанТууз

14/07/2026

Өртөлтийн өмнөх сэргийлэлтийн (PrEP) эмийг хэрхэн хэрэглэх вэ?

Амьдралд төлөвлөөгүй, эрсдэлтэй нөхцөл байдал хэн бүхэнд тохиолдож болно. Ийм үед өөрийн эрүүл мэндийг хамгаалах нэг арга нь өртөлтийн өмнөх сэргийлэлт (PrEP) юм.

PrEP-ийг эмчийн зөвлөгөө, хяналтын дагуу дараах хоёр аргаар хэрэглэж болно.

1️⃣ Тохиолдлын эрсдэлтэй бэлгийн хавьтлын үед (Event-driven PrEP)

• Эрсдэлтэй бэлгийн хавьталд орохоос 2–24 цагийн өмнө 2 шахмал ууна.
• Хавьталд орсон өдрөөс эхлэн өдөр бүр тогтмол цагт 1 шахмал ууна.
• Хамгийн сүүлчийн бэлгийн хавьтлаас хойш дараалсан 2 өдөр 1, 1 шахмалаар үргэлжлүүлэн хэрэглэнэ.

2️⃣ Давтамжтай бэлгийн хавьталтай үед (Daily PrEP)

• Эрсдэлтэй бэлгийн харилцаанд орохоос дор хаяж 7 хоногийн өмнөөс өдөр бүр 1 шахмалаар тогтмол цагт хэрэглэж эхэлнэ.
• Эрсдэлтэй хугацаанд эмээ тасралтгүй үргэлжлүүлэн ууна.
• Хамгийн сүүлчийн бэлгийн хавьтлаас хойш 7 хоногийн турш өдөр бүр 1 шахмалаар үргэлжлүүлэн хэрэглэнэ.

⚠️ PrEP нь зөвхөн ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд тусалдаг. Заг хүйтэн, тэмбүү, хламид зэрэг бусад БЗДХ-аас хамгаалахгүй тул бэлгэвчийг давхар хэрэглэх шаардлагатай.

PrEP-ийг зөвхөн эмчийн үзлэг, шинжилгээний дараа эхлүүлэх бөгөөд өөрт тохирох хэрэглэх аргыг эмч тодорхойлно.

📍 ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлэг
📞 7277-9090

Өөрийгөө болон хайртай хүнээ хамгаалах хамгийн зөв сонголт.

#ХДХВ #БЗДХ #ӨртөлтийнӨмнөхСэргийлэлт

13/07/2026

Өртөлтийн өмнөх сэргийлэлт (PrEP)-ийг эхлүүлэхийн өмнө ямар шинжилгээ өгөх шаардлагатай вэ?

PrEP-ийг аюулгүй, зөв эхлүүлэхийн тулд дараах шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

✅ ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ
✅ Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) илрүүлэх шинжилгээ
✅ Бөөрний үйл ажиллагааг үнэлэх шинжилгээ
✅ В, С вируст гепатит илрүүлэх шинжилгээ

Эдгээр шинжилгээний хариунд үндэслэн эмч таны эрүүл мэндийн байдалд тохирсон зөвлөгөө өгч, PrEP эмчилгээг эхлүүлэх эсэх болон хэрэглэх аргыг тодорхойлно.

Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд эрсдэлээ зөв үнэлүүлж, мэргэжлийн эмчид хандаарай.

📍 ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлэг
📞 7277-9090

#ХДХВ #БЗДХ #ӨртөлтийнӨмнөхСэргийлэлт #БэлгийнЭрүүлМэнд #ХӨСҮТ #УлаанТууз

09/07/2026

🛡️ Өртөлтийн өмнөх сэргийлэлт (PrEP) гэж юу вэ?

PrEP гэдэг нь ХДХВ-ийн халдваргүй хүн ХДХВ-ийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор вирусийн эсрэг эмийг эмчийн заавар, хяналтын дор хэрэглэх арга юм.

⚠️ PrEP нь бусад бэлгийн замаар дамжих халдвараас хамгаалахгүй бөгөөд аюулгүй бэлгийн харилцааг бүрэн орлох арга биш гэдгийг анхаарна уу.

💬 Хэзээ хэрэглэх вэ? Хэрхэн хэрэглэх вэ? Хаанаас зөвлөгөө, үйлчилгээ авах вэ?

Эдгээр асуултад мэргэжлийн эмч, мэргэжилтнээс бодитой, найдвартай зөвлөгөө аваарай.

❤️ Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд зөв мэдээлэлтэй байж, эрсдэлээс урьдчилан сэргийлье.

Хамтдаа сэргийлье. Хамтдаа хамгаалъя. 🎗️

#ХДХВ #ДОХ #УрьдчиланСэргийлэлт #ХамтдааСэргийлье #УлаанТууз

📢 МЭДЭГДЭЛЭмэгтэйчүүдийн PCR шинжилгээний цаг 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл дүүрсэн тул түр хугацаанд зогс...
02/07/2026

📢 МЭДЭГДЭЛ

Эмэгтэйчүүдийн PCR шинжилгээний цаг 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл дүүрсэн тул түр хугацаанд зогсоосныг мэдэгдэж байна.

Баярын амралтын дараа буюу 7 дугаар сарын 20-ны өдрөөс шинжилгээг хэвийн хуваарийн дагуу авч эхэлнэ.

Иргэд та бүхний ойлголт, хүлээцтэй хандлагад баярлалаа.

PrEP-ийн талаар таны мэдэх ёстой 6 зүйл1. PrEP гэж юу вэ?PrEP нь ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлтэй, ХДХВ-ийн халдваргүй ...
22/06/2026

PrEP-ийн талаар таны мэдэх ёстой 6 зүйл

1. PrEP гэж юу вэ?

PrEP нь ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлтэй, ХДХВ-ийн халдваргүй хүмүүст зориулсан урьдчилан сэргийлэх эмчилгээ юм. Энэ эмийг эмчийн зөвлөгөө, хяналтын дагуу хэрэглэснээр ХДХВ-ийн халдвар авах эрсдэлийг бууруулах боломжтой.

2. PrEP хэнд тохиромжтой вэ?

PrEP нь хүн бүрт зориулагдсан эм биш. Харин бэлгэвч тогтмол хэрэглэдэггүй, олон бэлгийн хамтрагчтай, эсвэл ХДХВ-ийн халдвартай хамтрагчтай зэрэг халдварт өртөх эрсдэл өндөртэй хүмүүст тохиромжтой байж болно.

3. PrEP-ийг хэрхэн хэрэглэх вэ?

PrEP-ийг өдөр бүр нэг шахмалаар, тогтмол цагт хэрэглэнэ. Эмээ мартахгүй байхын тулд гар утсан дээрээ сануулга тавих, өдөр тутмын дадалтайгаа холбож хэрэглэх нь үр дүнтэй.

4. PrEP хэзээ үйлчилж эхлэх вэ?

PrEP нь биед хамгаалах түвшинд хүрэхэд тодорхой хугацаа шаарддаг. Иймээс эмийг тасралтгүй, өдөр бүр хэрэглэх нь хамгаалах үр дүнг хадгалахад чухал.

5. PrEP хэрэглэж байвал бэлгэвч хэрэглэх шаардлагатай юу?

Тийм. PrEP нь зөвхөн ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд тусалдаг бөгөөд заг хүйтэн, хламид, тэмбүү зэрэг бусад БЗДХ-аас хамгаалахгүй. Тиймээс бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх шаардлагатай.

6. PrEP-ийн талаар хаанаас зөвлөгөө авах вэ?

PrEP хэрэглэх эсэхээ өөрөө шийдэхээс өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээнд хамрагдах нь чухал.

Мэдээлэл, зөвлөгөө авах:
ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлэг
Утас: 7277-9090

#ХДХВ #ДОХ #БЗДХ #БэлгийнЭрүүлМэнд #УрьдчиланСэргийлэлт #ХӨСҮТ #УлаанТууз

Ретровирусийн эсрэг эмийг зөв хэрэглэх зөвлөмжХДХВ-ийн эсрэг эмчилгээг эмчийн зааврын дагуу өдөр бүр тогтмол цагт уух нь...
18/06/2026

Ретровирусийн эсрэг эмийг зөв хэрэглэх зөвлөмж

ХДХВ-ийн эсрэг эмчилгээг эмчийн зааврын дагуу өдөр бүр тогтмол цагт уух нь эмчилгээний үр дүнг хадгалах хамгийн чухал нөхцөл юм.

Ихэвчлэн 24 цагт 1 удаа, 1 ширхэг эмийг тогтмол ууна. Эм уух цагаа мартахгүй байхын тулд сэрүүлэг тавих, 7 хоногийн хуваарьтай эмийн сав хэрэглэхийг зөвлөж байна.

Хэрэв эм уухаа мартсан бол санасан даруйдаа ууж, дараагийн эмийг уудаг тогтмол цагтаа үргэлжлүүлэн ууна. Харин эм уух цагийг өөрчлөх шаардлагатай бол заавал эмчээс зөвлөгөө аваарай.

Анхаарах зүйлс:
• Эмчилгээний явцад согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх
• Эмчилгээний үр дүн бүрэн тогтворжих хүртэл хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохгүй байх
• Эмийг өндөр тунгаар уух нь вирусийг илүү хурдан дарахгүй тул дур мэдэн тун нэмэхгүй байх
• Өөр эм, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх бол эмчдээ заавал мэдэгдэх

Эмээ тогтмол ууж, эмчийн хяналтад хамрагдах нь эрүүл амьдрах, халдвар дамжих эрсдэлийг бууруулах чухал алхам юм.

#ХДХВ #ДОХ #РВЭЭ #Эмчилгээ #ЭмийнЗөвХэрэглээ #ХӨСҮТ #УлаанТууз #ЭрүүлМэнд

Бэлгэвчийг хэрхэн зөв хэрэглэх вэ?Бэлгэвч нь БЗДХ болон хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг боловч з...
16/06/2026

Бэлгэвчийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Бэлгэвч нь БЗДХ болон хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг боловч зөв хэрэглэсэн үед хамгаалалтын үр дүн өндөр байдаг.

Хэрэглэхийн өмнө савлагаа гэмтээгүй эсэх, хадгалах хугацааг шалгана. Бэлгэвчний үзүүр хэсгийг чимхэж, хий орохоос сэргийлэн бэлэг эрхтэн бүрэн хөвчирсөн үед суурь хүртэл нь зөв углана.

Чийгшүүлэгч хэрэглэх бол зөвхөн усан суурьтайг сонгоорой. Тосон суурьтай бүтээгдэхүүн, вазелин, биеийн тос зэрэг нь бэлгэвчийг гэмтээж, урагдах эрсдэлтэй.

Хавьтлын дараа эрхтэн зөөлрөхөөс өмнө бэлгэвчний суурь хэсгээс барьж болгоомжтой сугалан авч, амсрыг нь боогоод хогийн саванд хаяна. Нэг бэлгэвчийг дахин хэрэглэж болохгүй.

Түгээмэл гаргадаг алдаа:
• Хугацаа дууссан бэлгэвч хэрэглэх
• Тосон суурьтай чийгшүүлэгч хэрэглэх
• Өөрт тохироогүй хэмжээ сонгох
• Бэлгэвчийг буруу углах
• Нэг бэлгэвчийг дахин хэрэглэх

Өөрийгөө болон хайртай хүнээ хамгаалж, бэлгэвчийг зөв хэрэглэж хэвшээрэй.

#Бэлгэвч #БЗДХ #ЗөвХэрэглээ #АюулгүйБэлгийнХарилцаа #БэлгийнЭрүүлМэнд #УрьдчиланСэргийлэлт #ХӨСҮТ #УлаанТууз

Вирусийн ачаалал тоолох шинжилгээ нь 1 мл цусанд агуулагдаж буй ХДХВ-ийн вирусийн хэмжээг тодорхойлдог чухал шинжилгээ ю...
12/06/2026

Вирусийн ачаалал тоолох шинжилгээ нь 1 мл цусанд агуулагдаж буй ХДХВ-ийн вирусийн хэмжээг тодорхойлдог чухал шинжилгээ юм.

Энэхүү шинжилгээ нь ХДХВ-ийн халдварын идэвхжил болон ретровирусийн эсрэг эмчилгээний үр дүнг хянахад ашиглагддаг. Эмчилгээ үр дүнтэй явагдаж байвал вирусийн ачаалал буурч, тоологдохгүй түвшинд хүрэх боломжтой.

“Илрэхгүй” буюу тоологдохгүй вирусийн ачаалалтай байна гэдэг нь ХДХВ эдгэрсэн гэсэн үг биш. Харин вирус цусанд маш бага хэмжээнд хүрч, шинжилгээгээр илрэхгүй байна гэсэн үг юм. Ийм үед ч эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэн уух шаардлагатай.

Хэрэв вирусийн ачаалал дахин өсвөл эмээ тогтмол уугаагүй, эмэнд дасал үүссэн, эсвэл бусад халдвар нөлөөлсөн байж болзошгүй тул эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй.

Вирусийн ачааллыг тогтмол хянах нь эмчилгээний амжилтыг үнэлэх, хүндрэлээс сэргийлэх, бусдад халдвар дамжуулах эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.

Шинжилгээ өгөхөөс өмнө архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, биеийн байдал болон хэрэглэж буй эмийн талаар эмчдээ мэдээлэхийг зөвлөж байна.

#ХДХВ #ДОХ #ВирусийнАчаалал #Шинжилгээ #РВЭЭ #Эмчилгээ #ЭртИлрүүлэг #ХӨСҮТ #УлаанТууз

Ретровирусийн эсрэг эмчилгээ буюу РВЭЭ нь ХДХВ-ийн вирусийн үржлийг дарангуйлж, дархлааг хамгаалах зорилготой тогтмол уу...
10/06/2026

Ретровирусийн эсрэг эмчилгээ буюу РВЭЭ нь ХДХВ-ийн вирусийн үржлийг дарангуйлж, дархлааг хамгаалах зорилготой тогтмол уудаг эмчилгээ юм.

Энэхүү эмчилгээ нь вирусийг бүрэн устгахгүй ч вирусийн ачааллыг тоологдохгүй түвшинд хүргэж, хүний дархлааг сэргээх, амьдралын чанарыг сайжруулах, бусдад халдвар дамжих эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой.

РВЭЭ-г эмчийн зааврын дагуу өдөр бүр тогтмол цагт уух шаардлагатай. Эмийг таслах, дур мэдэн зогсоох нь вирус эмэнд тэсвэртэй болох, эмчилгээний үр дүн буурах эрсдэлтэй.

Эмчилгээний эхний үед толгой өвдөх, дотор муухайрах, арьсаар тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болох ч ихэнх тохиолдолд богино хугацаанд намддаг. Харин хүнд зовиур илэрвэл эмээ зогсоолгүй, хяналтын эмчид яаралтай хандаарай.

Өнөө үед РВЭЭ-ний ачаар ХДХВ-ийн халдвартай хүмүүс эрүүл амьдрах, гэр бүл зохиох, эрүүл хүүхэдтэй болох, ажиллаж хөдөлмөрлөх бүрэн боломжтой.

Хамгийн чухал нь:
• Эмээ таслахгүй уух
• Эмчийн зааврыг дагах
• Тогтмол хяналтад хамрагдах

#ХДХВ #ДОХ #РВЭЭ #Эмчилгээ #ЭртИлрүүлэг #Дархлаа #ХӨСҮТ #УлаанТууз #ЭрүүлМэнд

Address

Nam Yan Ju Street Халдварт өвчин судлалын үндэсний төв ХӨСҮТ
Ulaanbaatar
13335

Alerts

Be the first to know and let us send you an email when УЛААН ТУУЗ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to УЛААН ТУУЗ:

Shortcuts

Share