Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв Спортын шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэгч төв байгууллага

🩺 “HEALTH PROMOTION” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА✅Эрүүл мэндийн яам, Монголын Тусгай Олимпийн Хороо хамтран оюуны бэрхшээлт...
11/08/2026

🩺 “HEALTH PROMOTION” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Эрүүл мэндийн яам, Монголын Тусгай Олимпийн Хороо хамтран оюуны бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Эрүүл мэндийг дэмжих – Health Promotion” сургалтыг зохион байгууллаа.

👉Сургалтад Төвийн Их эмч Л.Сэр-Од, бага эмч М.Ангармаа нар оролцож, оюуны бэрхшээлтэй иргэдтэй зөв харилцах арга зүй, эрүүл мэндийн боловсрол олгох, хөдөлгөөн засал болон эрүүл мэндийг дэмжих арга барилын талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.

Дашрамд дурдахад, “Айчи-Нагоя 2026” Азийн наадам 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд үргэлжилнэ.”

🇲🇳 МОНГОЛЫН СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГАА ОЛОН УЛСЫН НЭР ХҮНД БҮХИЙ СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДЛЭЭ🔬Спортын анагаах ухаан, эрдэм ш...
10/08/2026

🇲🇳 МОНГОЛЫН СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГАА ОЛОН УЛСЫН НЭР ХҮНД БҮХИЙ СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДЛЭЭ

🔬Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургуулийн Биомеханикийн лаборатори-ийн хамтарсан судалгааны багийн 2025–2027 онд хэрэгжүүлж байгаа судалгааны төслийн хүрээнд хийгдсэн “Ойрын зайн гүйлтийн үеийн уланд үүсэх реакцын хүч ба хөдөлгөөний кинематикийг инерцийн ба даралтын мэдрүүр ашиглан тодорхойлсон нь” судалгааны өгүүлэл олон улсын нэр хүнд бүхий Springer Nature-ийн Journal of Mechanical Science and Technology сэтгүүлд 2026 оны 8 дугаар сарын 5-нд албан ёсоор хэвлэгдэн гарлаа.

🏃 Судалгаагаар ойрын зайн гүйлтийн гараа болон хурд авалтын эхний үе шатанд тамирчны уланд үүсэх реакцын хүч, хөдөлгөөний кинематик болон биеийн хүндийн төвийн хурдны харилцан хамаарлыг орчин үеийн инерцийн болон даралтын мэдрүүрийн технологи ашиглан судалсан.

Судалгааны үр дүн нь ойрын зайн гүйлтийн техник, хүчний үйлчлэл болон тамирчны гүйцэтгэлийг шинжлэх, цаашид спортын бэлтгэл сургуулилтад шинжлэх ухааны үндэслэлтэй аргачлал нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

📚 Journal of Mechanical Science and Technology нь Springer Nature-ээс эрхлэн гаргадаг, Web of Science (SCIE) мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл юм.

🔗 Судалгааны өгүүлэл:
https://link.springer.com/article/10.1007/s12206-026-2209-2

📌 DOI: 10.1007/s12206-026-2209-2

🇲🇳 Монголын спортын шинжлэх ухааны эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн олон улсын түвшинд үнэлэгдэж, дэлхийн эрдэм шинжилгээний мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хэвлэгдсэн нь Монголын спортын шинжлэх ухааны салбарын судалгааны чадавхыг нэмэгдүүлж буй чухал алхам боллоо.

👏Энэхүү судалгаанд хамрагдсан тамирчид болон хамтран ажилласан байгууллага, эрдэмтэн судлаачиддаа гүн талархал илэрхийлье.

#СпортынШинжлэхУхаан #Биомеханик #СпортынАнагаахУхаан #Судалгаа #ОйрынЗайнГүйлт #МонголынСпортынШинжлэхУхаан

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД СОРИЛД ХАМРАГДЛАА Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс хуваарийн дагуу чөлөөт бөхийн ...
06/08/2026

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД СОРИЛД ХАМРАГДЛАА

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс хуваарийн дагуу чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдыг иж бүрэн үзлэг болон нарийвчилсан сорил шинжилгээнд хамрууллаа.

Энэхүү үзлэг, оношилгооны хүрээнд тамирчдын эрүүл мэндийн ерөнхий байдал, физиологийн ачаалал даах чадвар болон бусад сорилуудыг авч, бусад дата өгөгдлүүдийг цуглуулах ажлууд хийгдлээ.

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ сард олимпын бус жингийн сорил барилдаан хийж, ирэх 9-р сард Япон улсад зохион байгуулагдах Азийн наадам, 10-р сард Казахстан улсад болох ДАШТ-д тус тус оролцоно.

СПОРТЫН АНАГААХ УХААН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ҮШБ-ИЙН ТАМИРЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, СОРИЛ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА Спортын анагаах ухаан, эрдэм ш...
03/08/2026

ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ҮШБ-ИЙН ТАМИРЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, СОРИЛ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв (САУЭШТ)-д өнөөдөр (2026.08.03) Пара хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б. Батболд, Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч Д.Махашири нараар удирдуулсан тамирчид ирж, спортын анагаах ухааны иж бүрэн үзлэг болон нарийвчилсан сорил шинжилгээнд хамрагдлаа.

Энэхүү үзлэг, оношилгооны хүрээнд тамирчдын эрүүл мэндийн ерөнхий байдал, физиологийн ачаалал даах чадвар болон бусад сорилуудыг авч, бэлтгэл сургуулилтын ачааллыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тохируулах шаардлагатай дата өгөгдлүүдийг цуглуулав.

Мөн тамирчдын спортын шинжлэх ухаанд суурилсан сургалт дасгалжуулалт сэдвийн хүрээнд сургалт хийж, бэлтгэлжилт, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх болон тэмцээн уралдааны бэлтгэл стратегийн талаар санал бодлоо солилцлоо.

Спортын шинжлэх ухааны төвийн зүгээс Үндэсний шигшээ багийн тамирчдадаа спортын анагаах ухаан, биомеханик, сэтгэл зүйн иж бүрэн дэмжлэгийг үзүүлж, амжилтыг нь ахиулахад тасралтгүй хамтран ажиллах болно.

#СпортынШинжлэхУхааныТөв #ПараХөнгөнАтлетик #ҮндэснийШигшээБаг

Хөнгөн атлетикийн тамирчдыг үзлэгт хамруулж, сургалт явууллаа. (2026.07.31) Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг болон ...
31/07/2026

Хөнгөн атлетикийн тамирчдыг үзлэгт хамруулж, сургалт явууллаа. (2026.07.31)

Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг болон өсвөрийн нийт 13 тамирчинд эрүүл мэндийн иж бүрэн үзлэг хийж, бие бялдрын хөгжил болон ажиллах чадварын сорил авлаа.

Мөн 13 тамирчин, 2 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд "Спортын шинжлэх ухаанд суурилсан бэлтгэл, дасгалжуулалт" сэдэвт 2 цагийн сургалт орж, бэлтгэлийн ачаалал тохируулах болон ажиллах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт явуулж мэдлэг олголоо.

10/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе.

Сайхан наадаарай.

26/06/2026

Монгол Улсын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, салбарын хамт олон, спорт сонирхогч та бүхэндээ Монголын тамирчдын 90 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын тамирчдын яруу алдар бадартугай!

06/06/2026

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОНОО ОЛГОХ "УЛААНБААТАР-2026" ГРАНПРИ ТЭМЦЭЭНД СПОРТЫН АНАГААХ УХААН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА

29/05/2026

Address

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Спортын төв ордон , 2 давхар
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97611319888

Alerts

Be the first to know and let us send you an email when Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share