Ариун - Энэрэл ӨЭМТ

Ариун - Энэрэл ӨЭМТ СХД 29 хороо СХД 29 хороо ӨЭМТ

28/05/2026

👉ЭСИЙН ШИНЖИЛГЭЭНДЭЭ ХАМРАГДААРАЙ БҮСГҮЙЧҮҮДЭЭ🙋🏻‍♀️

Умайн хүзүүний эсийн шинжилгээ гэж юу вэ?

Умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу ПАП шинжилгээ нь папилома вирусийн халдварын шалтгаантай үүсдэг умайн хүзүүний хавдар, хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлэх зорилготой хийгддэг шинжилгээ юм. Урьдчилан сэргийлэх зорилгоор умайн хүзүүний эсийн шинжилгээг 30 наснаас дээш 3 жил тутамд 1 удаа шинжилнэ.

✅2026 онд 1966, 1969, 1972, 1975, 1978, 1981, 1984, 1987, 1990, 1993, 1996 онд төрсөн эмэгтэйчүүд эсийн шинжилгээнд хамрагдана.

Анхаарах зүйлс:

📌Сарын тэмдэг ирээгүй байх

📌48 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх

📌Эмэгтэйчүүдийн лаа эмчилгээ хийлгээгүй байх

Ажлын өдрүүдэд ӨЭМТ-д авна.

05/05/2026

📱 ЭМД-ын шимтгэлээ Ebarimt апп-аар хялбар төлөөрэй!

⏱️ Таны төлсөн шимтгэл 15 минутад баталгаажна.

#ЭМД #ДаатгуулагчИргэн #ШимтгэлТөлөлт

05/05/2026

📌 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ

📲 Даатгуулагч та:
✅ Ebarimt аппликэйшн, Ebarimt.mn сайт болон Edaatgal аппликэйшнаар өөрийн болон бусдын
✅ E-Mongolia системээр дамжуулан зөвхөн өөрийн ЭМД-ын шимтгэлээ төлөх боломжтой.

#ЭМД #ДаатгуулагчИргэн #ШимтгэлТөлөлт

05/05/2026
Төрөлтийн үеийн өвдөлт намдаах аргуудТөрөлтөд бэлдэхэд амьсгалын техникээс гадна биеийн байрлал болон өвдөлт намдаах энг...
05/05/2026

Төрөлтийн үеийн өвдөлт намдаах аргууд
Төрөлтөд бэлдэхэд амьсгалын техникээс гадна биеийн байрлал болон өвдөлт намдаах энгийн аргууд маш чухал нөлөөтэй. Базлалтын үед биеэ зөв хянаснаар төрөх үйл явцыг хурдасгаж, өвдөлтийг багасгах боломжтой.
Танд хэрэг болох нэмэлт зөвлөмжүүдийг багцлан хүргэе:
1. Төрөлтийн үеийн үр дүнтэй байрлалууд
Базлалт өгөх үед хэвтэхээс илүүтэйгээр хөдөлгөөнтэй байх нь ургийн толгой доошлоход тусалдаг.
• Урагш бөхийх: Ширээ, орны түшлэг эсвэл бөмбөг (gym ball) түшиж урагш бөхийх. Энэ нь нурууны ачааллыг багасгаж, өвдөлтийг намдаана.
• Явган суух (Squatting): Төрөх дөхсөн үед болон дүлэлтийн үед аарцагны ясыг хамгийн ихээр (ойролцоогоор 20-30%) нээж өгдөг байрлал юм.
• Хажуу талаараа хэвтэх: Хэрэв та маш их ядарч байвал зүүн талаараа харж хэвтээд, хоёр хөлнийхөө хооронд дэр хавчуулах нь цусны эргэлтэд сайн нөлөөтэй.
2. Өвдөлт намдаах массаж
Төрөлтийн үед нурууны доод хэсэгт даралт ирдэг тул дараах иллэгийг хамтрагчаараа хийлгэж болно:
• Ууцны даралт: Алганы товгороор ууцны ясны орчимд дарж өгөх. Энэ нь базлалтын өвдөлтийг сарниулдаг.
• "Эрвээхэй" иллэг: Мөрнөөс эхлэн нурууны дагуу зөөлөн илэх нь булчинг суллаж, эндорфин (байгалийн өвдөлт намдаагч) ялгаруулахад тусална.
3.Ойр ойрхон бие засах ингэснээр ургийн толгой сайн сууж өгнө.
4.Сэтгэл зүйн бэлтгэл
• Булчин сулруулах: Базлалт ирэх үед хүмүүс өөрийн мэдэлгүй эрүүгээ зууж, мөрөө хавчдаг. "Эрүү сул байвал аарцаг сул байна" гэсэн зарчмыг санаж, нүүрний булчингаа суллахыг хичээгээрэй.
• Дулаан орчин: Боломжтой бол бүлээн шүршүүрт орох эсвэл нуруундаа бүлээн жин тавих нь өвдөлтийг гайхалтай намдаадаг.
Төрөх цүнхний жижиг санамж:
Төрөх эмнэлэг явахдаа дараах зүйлсийг бэлдсэн эсэхээ дахин нэг шалгаарай:
1. Эрчим хүч өгөх хөнгөн идэх зүйл,ус.
2. Уруулын бальм: Урт хугацаанд амьсгалын дасгал хийхэд уруул их хатдаг.
Танд асуух зүйл байна уу ?

👉Хүнсний харшилд эмчилгээ байхгүй тул түүнээс сэргийлэх хамгийн тохиромжтой арга нь харшил үүсгэгч хүнснээс зайлсхийх яв...
05/05/2026

👉Хүнсний харшилд эмчилгээ байхгүй тул түүнээс сэргийлэх хамгийн тохиромжтой арга нь харшил үүсгэгч хүнснээс зайлсхийх явдал юм.

✅✅Хүний нойр өнгөц, гүн гэж байдаг бөгөөд гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг.✅✅ Нойргүйдл...
05/05/2026

✅✅Хүний нойр өнгөц, гүн гэж байдаг бөгөөд гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг.
✅✅ Нойргүйдлээс урьдчилан сэргийлэх дараах аргуудыг хэрэгжүүлж эрүүл мэндээ хамгаалж, дархлаагаа дэмжээрэй.

Жирэмсэн үеийн өтгөн хаталтаас сэргийлье
05/05/2026

Жирэмсэн үеийн өтгөн хаталтаас сэргийлье

Address

СХД 29 хороо
Ulaanbaatar
48000

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97670180098

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ариун - Энэрэл ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category