Мөнгөлөнгоо ӨЭМТ

Мөнгөлөнгоо ӨЭМТ Нийслэлийн Баянгол Дүүргийн 17-р хорооны Мөнгөлөнгоо ӨЭМТ

29/07/2026
29/07/2026

Улаанбаатар хотын төв хэсгээр бороо 20:15 цагт орж эхэлнэ. Борооны өмнөх нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байна уу.

☀️ Наршилтаас урьдчилан сэргийлье!Баяр наадам, аялал зугаалгын үеэр халуунд удаан байх нь нарших, шингэн алдах, биеийн д...
24/07/2026

☀️ Наршилтаас урьдчилан сэргийлье!

Баяр наадам, аялал зугаалгын үеэр халуунд удаан байх нь нарших, шингэн алдах, биеийн дулаан хэт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалж, дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

⚠️ Толгой хүчтэй өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, халуурах, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрвэл наршилтын шинж байж болзошгүй тул яаралтай сэрүүн газар шилжиж, ус уун, шаардлагатай бол эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

Өөрийгөө болон хайртай хүмүүсээ халууны эрсдэлээс хамгаалж, эрүүл аюулгүй, эрсдэлгүй наадаарай!

🧼 Гараа зөв дарааллаар тогтмол угааж хэвшээрэй!Баяр наадам, аялал зугаалгын үеэр гарын ариун цэврийг сахих нь хоолны хор...
24/07/2026

🧼 Гараа зөв дарааллаар тогтмол угааж хэвшээрэй!

Баяр наадам, аялал зугаалгын үеэр гарын ариун цэврийг сахих нь хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин болон бусад халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

📌 Гараа дараах үед заавал угаагаарай.
Хоол хүнстэй харьцахын өмнө:
✅ Хоол бэлтгэхийн өмнө
✅ Хоол хүнсэнд хүрэхийн өмнө
✅ Хооллохын өмнө
Дараах тохиолдлын дараа:
✅ Ариун цэврийн өрөө орсны дараа
✅ Мал, амьтанд хүрсний дараа
✅ Бохир зүйлд хүрсний дараа

💧 Гараа саван, урсгал усаар дор хаяж 20 секунд угааж хэвших нь өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдварт өвчнөөс хамгаалах чухал алхам юм.

💙 Эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлж, эрүүл, эрсдэлгүй наадаарай!

❤️ Дасгал хөдөлгөөн хийж цусны даралт ихсэлтээс сэргийлье!Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь цусны даралтыг хэвийн хэмжээн...
24/07/2026

❤️ Дасгал хөдөлгөөн хийж цусны даралт ихсэлтээс сэргийлье!

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь цусны даралтыг хэвийн хэмжээнд барих, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

✅ Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр:
🩸 Цусны даралт буурна
⚖️ Биеийн жин хэвийн хэмжээнд хадгалагдана
❤️ Зүрх, судасны өвчний эрсдэл буурна
😊 Стресс, түгшүүр багасч, сэтгэл санаа сайжирна

🚶‍♀️ Өдөр бүр 30 минутын дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн (алхах, гүйх, дугуй унах, бүжиглэх зэрэг) хийх нь эрүүл мэнддээ оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.

⚠️ Тарваган тахлаас сэргийлье!!!📌 Тарвага агнах, тээвэрлэх, худалдаалах, худалдан авах нь тарваган тахал өвчний эрсдэлий...
24/07/2026

⚠️ Тарваган тахлаас сэргийлье!!!

📌 Тарвага агнах, тээвэрлэх, худалдаалах, худалдан авах нь тарваган тахал өвчний эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэл болдог.

☝️ Хуулиа мөрдөж, тарваган тахлын эрсдэлээс хамтдаа сэргийлье.

24/07/2026
Үндэсний их баярын болон тэмдэглэлт өдрүүдтэй холбогдуулан иргэдэд хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэ...
11/07/2026

Үндэсний их баярын болон тэмдэглэлт өдрүүдтэй холбогдуулан иргэдэд хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна.

🇲🇳🌧️ Баяр наадмын үеэр хэт халах, дуу цахилгаантай бороо гэнэт орох төлөвтэй тул үер усны аюулаас сэргийлээрэй! 🌧️ Аялал...
11/07/2026

🇲🇳🌧️ Баяр наадмын үеэр хэт халах, дуу цахилгаантай бороо гэнэт орох төлөвтэй тул үер усны аюулаас сэргийлээрэй!
🌧️ Аялалаар явахдаа гол, ус, үерийн амнаас хол байрлах
🌧️ Хүүхдийг гол, усны орчимд
хараа хяналтгүй тоглуулахгүй, орхихгүй байх
🌧️ Согтууруулах ундаа
уусан үедээ нуур, голын усанд орохгүй байх
🌧️Аялалаар явахдаа гол, ус, үерийн амнаас хол байрлах
🌧️ Аян замд баталгаатай гүүр, гармаар гарахыг анхааруулж байна!

🇲🇳Эрүүл эрсдэлгүй сайхан наадаарай.

БГДЭМТ-ийн БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАХ ХУВААРЬ ✅
10/07/2026

БГДЭМТ-ийн БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАХ ХУВААРЬ ✅

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАХ ХУВААРЬ

Address

Bayngol Duureg 4-r Horoolol 17-r Horoo
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97679970017

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мөнгөлөнгоо ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Мөнгөлөнгоо ӨЭМТ:

Shortcuts

Share

Category