Элэгний төв

Элэгний төв The first-ever, non-profit center-of-excellence for diagnosis, treatment, and research of liver disease
Элэгний өвчний оношилгоо, эмчилгээ, судалгааны төв

Элэгний төв нь Монгол Улс дахь элэгний эмгэг өвчинтэй тэмцэх, хепатитын вирүсийг эрт илрүүлэн эмчилж, элэгний хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг устгах зорилго бүхий судалгаа, эрдэм шинжилгээ, оношилгоо эмчилгээний, ашгийн бус, нийгэм олон нийтэд чиглэсэн, анагаах эрдэм судлалын цогцолбор төв юм.

09/07/2026

Элэгний Төв эмнэлэг нь баяр наадмаар 7 сарын 10-7 сарын 17 өдрийг хүртэл амарна. 7 сарын 18-аас Зуны цагийн хуваарийн дагуу: Даваа-Баасан 07:30-17:00, Хагасайн өдөр 09:00-13:00 хүртэл ажиллана.

🧲 Clinical MRI Workshop: Physics, Safety & Liver Imaging📅 2026 оны 7-р сарын 1 | 14:00 цаг📍 МУИС Номын сан, 203 тоотMRI-...
29/06/2026

🧲 Clinical MRI Workshop: Physics, Safety & Liver Imaging
📅 2026 оны 7-р сарын 1 | 14:00 цаг
📍 МУИС Номын сан, 203 тоот
MRI-ийн физик үндэс, аюулгүй байдал болон элэгний дүрслэлийн сүүлийн үеийн протоколуудыг Их Британийн Ноттингхамын Их Сургуулийн мэргэжилтнүүдээс суралцах боломж.
👩‍⚕️ Проф. Сьюзан Фрэнсис
👨‍⚕️ Др. Кирстофер Брэдли

Гепатитын В/Д вирусын архаг халдвартай өвчтнүүдийн анхааралд!Хэрэв та дараах эмүүдийн аль нэгийг хэрэглэж байгаа бол доо...
21/05/2026

Гепатитын В/Д вирусын архаг халдвартай өвчтнүүдийн анхааралд!
Хэрэв та дараах эмүүдийн аль нэгийг хэрэглэж байгаа бол доорх асуумжийг бөглөж, бидний ажилд тусална уу:
• Даралт бууруулах эм: Ирбесартан, Лозартан, Валсартан, Телмисартан
• Холестерин бууруулах эм: Эзетимиб, Симвастатин, Розувастатин, Атовастатин, Кандесартан
• Нэмэлт бүтээгдэхүүн: Хунчир
Та доорх линкээр орж асуумжаа бөглөнө үү.
Таны оролцоо маш чухал!
https://forms.office.com/r/t4mJy0xtRb?origin=lprLink

18/05/2026

📢 ЦАХИЛГААН ТҮР ТАСРАХТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭГДЭЛ
Хүндэт үйлчлүүлэгчид ээ,
Цахилгаан эрчим хүч 11:00–17:00 цагийн хооронд түр тасрах тул энэ хугацаанд эмнэлгийн үйл ажиллагаа хязгаарлагдахыг мэдэгдэж байна.

12/05/2026

💚 Элэгний эрүүл мэндийн төлөө 11 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна.

Манай эмнэлэг нь элэгний В, В+D, С вирусийн архаг халдвар, элэгний хатуурал болон хатуурлын хүндрэл, элэгний хавдрын эрт илрүүлэг, хяналт эмчилгээний чиглэлээр мэргэшсэн амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Бид:
✔️ Элэгний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
✔️ ЭХО болон элэгний хатуурлын зэрэг тодорхойлох шинжилгээ
✔️ ISO стандартын баталгаажсан лабораторийн нарийн шинжилгээ
✔️ Элэгний хавдрын эрт илрүүлэг, хяналт
✔️ Элэгний В, В+D, С вирусийн эмчилгээ, хяналт
✔️ Урьдчилан сэргийлэх зөвлөгөө, хяналт зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлж байна.

📞 Утас: 70132006
📍 Хаяг: Натурын зам дагуу, Сэлбийн гүүрний баруун талд, Далай цамхагийн 2 давхарт, 14302

🩺💊💉ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг эрхэм с...
12/05/2026

🩺💊💉ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг эрхэм сувилагч та бүхэндээ Олон улсын сувилагчдын өдрийн халуун баярын мэндийг хүргэе. 🌿
Та бүхний энэрэнгүй сэтгэл, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл нь олон мянган хүнд итгэл найдвар, эрүүл амьдралыг бэлэглэсээр байна.
👏 Эрүүл мэндийн салбарын үнэт баялаг болсон сувилагч нартаа талархал илэрхийлье.
#ОлонУлсынСувилагчдынӨдөр

#БаярлалааСувилагчдаа 💐

📢 ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭМанай Элэгний төвд Helicobacter pylori илрүүлэх амьсгалын тест шинээр хийгдэж эхэллээ. 🩺✨✔ Өнд...
08/05/2026

📢 ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

Манай Элэгний төвд Helicobacter pylori илрүүлэх амьсгалын тест шинээр хийгдэж эхэллээ. 🩺✨

✔ Өндөр нарийвчлалтай
✔ Өвдөлтгүй, дуран шаардлагагүй
✔ 15–20 минутын дотор хариу гарна
✔ Ходоодны шарх, гастритын /ходоодны үрэвсэл/ шалтгаан болох H. pylori-г илрүүлэх боломжтой

🤍 Ходоодны зовуурь, хорсох, дүүрэх, эвгүй оргих шинж тэмдэгтэй бол эрт илрүүлж, зөв оношлуулаарай.

📍Элэгний төв
📞 7013-2006

Элэгний В,Д вирусийн хавсарсан халдвартай(Д вирустай) үйлчлүүлэгчиддээ. Та бүхэн энэхүү асуумжид өргөнөөр хамрагдан асуу...
08/05/2026

Элэгний В,Д вирусийн хавсарсан халдвартай(Д вирустай) үйлчлүүлэгчиддээ.
Та бүхэн энэхүү асуумжид өргөнөөр хамрагдан асуулт бүрт чамбай хариулахыг хүсч байна. Энэхүү эмчилж, хянахад төвөгтэй вирусийн халдварын эсрэг тэмцэхэд таны оруулж чадах том хувь нэмэр бол судалгаа шинжилгээ шинэ, үр дүнтэй бүхнийг дэмжих билээ.

Та асуумжид доорх линк ба QR кодыг ашиглан орж хариулна уу. Баярлалаа.

https://forms.office.com/r/tYJgMiLPMf

🖐️ ДЭЛХИЙН ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙН ӨДӨР 🧼🌍 ДЭМБ-аас жил бүрийн 05-р сарын 05-ны өдрийг Дэлхийн Гарын эрүүл ахуйн өдөр болгон👉 ...
05/05/2026

🖐️ ДЭЛХИЙН ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙН ӨДӨР 🧼
🌍 ДЭМБ-аас жил бүрийн 05-р сарын 05-ны өдрийг Дэлхийн Гарын эрүүл ахуйн өдөр болгон👉 “Clean care is in your hands” уриатайгаар тэмдэглэж байна.
Дэлхийн гарын эрүүл ахуйн өдрийг тохиолдуулан халдварын сэргийлэлт, хяналтын хамгийн суурь арга хэмжээ болох гарын эрүүл ахуйг сахих дадлыг онцлон уриалж байна.
Гарын зөв угаалт нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар болон олон нийтийн дунд тархах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өндөр үр нөлөөтэй, батлагдсан арга юм.
Эрүүл мэндийн байгууллага болон иргэн бүр гарын эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлснээр халдварын тархалтыг бууруулах боломжтой.
👉 Таны гар — халдвараас сэргийлэх хамгийн чухал хамгаалалт.
#ГарынЭрүүлАхуй #ХалдварХяналт #ЭрүүлМэнд

Address

Хаяг: Натурын зам дагуу, Сэлбийн гүүрний баруун талд Далай цамхагийн 2 давхарт
Ulaanbaatar
14302

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

70132006

Alerts

Be the first to know and let us send you an email when Элэгний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Элэгний төв:

Shortcuts

Share

Category