БГД-ийн эрүүл мэндийн төв Сэтгэц наркологийн кабинет

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatur
  • БГД-ийн эрүүл мэндийн төв Сэтгэц наркологийн кабинет

БГД-ийн эрүүл мэндийн төв Сэтгэц наркологийн кабинет Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from БГД-ийн эрүүл мэндийн төв Сэтгэц наркологийн кабинет, Hospital, Ulaanbaatur.

14/11/2025

🔰Энэхүү зурагт хуудас нь танд зөвхөн мэдээлэл өгөх зорилготой бөгөөд сэтгэцийн эмч болон сэтгэл засалч эмчийг орлох оношлогоо биш гэдгийг анхаарна уу.
📌Хэрвээ танд дээрх шинж тэмдэг илэрч байгаа бол сэтгэцийн эмч, сэтгэл засалч эмчид хандан сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ аваарай.
📌Мэдээллийн утас 1800-2000 хандана уу.

#СЭМҮТ #СэтгэцийнЭрүүлМэнд #1800-2000 #сэтгэлтүгшил

14/11/2025

🔰ӨНӨӨДРИЙН СОРИЛ-АЖЛЫН БАЙРНЫ СТРЕССИЙГ ИЛРҮҮЛЭХ СОРИЛ
📌Энэхүү сорил нь таныг ажлын байрны стресст өртсөн эсэхийг илрүүлэн үнэлэж, мэдээлэл өгөх зорилготой. Хэрвээ танд ажлын байрны стрессийн түвшин ажиглагдсан бол бол харьяа аймаг, дүүргийнхээ сэтгэцийн эмчид хандан сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ аваарай.
☎️Яаралтай тусламж, мэдээлэл хэрэгтэй бол мэдээллийн утас 1800-2000 дугаар руу хандах боломжтой.

#ӨнөөдрийнСорил #СЭМҮТ #СэтгэцийнЭрүүлМэнд #1800-2000

ҮНЭЛГЭЭ
🟢15-аас доош оноо: Стрессгүй
🔵16-20 оноо: Бага зэрэг стресстэй
🟡21-25 оноо: Дунд зэргийн стресстэй
🟠26-30 оноо: Хүнд зэргийн стресстэй
🔴31-40 оноо: Стрессийн түвшин ноцтой

14/11/2025

🔰23 цагаас хойш унтдаг хүүхэд сөрөг сэтгэл хөдлөлд автаж, хянах чадваргүй болж, урт хугацаандаа олон өвчний эрсдэл үүсдэг.

✍️СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, Хүүхдийн сэтгэцийн эмч Л.Цэрэндолгор Eguur News сайтын сэтгүүлч Д.Мөнхбаттай ХҮҮХДИЙН НОЙРНЫ АСУУДАЛ-ын талаар ярилцсаныг хүлээн авна уу.

💁❗️Хичнээн оройтож унтсан ч хүүхдүүдийн өглөө сэрэх цаг өөрчлөгдөхгүй шүү дээ. Эцэг, эхчүүд сургууль, цэцэрлэгт нь явуулахын тулд хүчээр ч хамаагүй сэрээж, босгож байгаа байх. Энэ нь нойрон дунд явагдаж буй циклийг хүчээр тасалж байна гэсэн үг.
📌Ингэснээр хүүхдүүд маш таагүй мэдрэмжтэй сэрдэг.
Үүнээс гадна нойр дутуу учир тархины үйл ажиллагаанд хямралууд үүснэ. Танин мэдэхүйн үйл ажиллагаа буюу анхаарал төвлөрөл алдагдаж эхэлдэг. Нэгээс нөгөө рүү хурдан шилжиж чадахгүй, зааж байгаа хичээлийг 100 хувь ойлгох чадваргүй болчихдог. Өөрөөр хэлбэл сурлагын чанар алдагдаж эхэлнэ.
📌Мэдээж сайн тогтоогоогүй бол эргэж амархан мартана шүү дээ. Үүн дээр нэмээд сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Илүү их сөрөг мэдрэмжтэй болно. Сөрөг сэтгэл хөдлөлдөө автаж эхэлнэ. Үүнийгээ хянах чадвар суларна. Ингэснээр шийдвэр гаргах, сонголт хийх тал дээр алдаа гаргаж эхэлдэг. Энэ бүхэн богино хугацаанд гарч буй өөрчлөлт.

📌Харин урт хугацаандаа бие махбодын олон өвчин үүсгэх эрсдэл бий болдог. Унтаж байхад бие махбод өөрийгөө хоргүйжүүлэх үйл явц явагддаг гэж хэлсэн шүү дээ. Ялангуяа элэг, бөөр дээр. Гэтэл унтаж, амрахгүй байгаа хүний биед үүнтэй холбоотой архаг өвчнүүд бий болдог. Хэрэв энэ зүйлүүдээс урьдчилан сэргийлье гэвэл нойрны зөв дэглэмтэй болох шаардлагатай. Дэглэмийг бид өөрсдөө бий болгоно. Эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэрлэнэ.

🔰Дэлгэрэнгүй ярилцлагыг https://tinyurl.com/4zxdpmsr холбоосоор хандаж уншина уу.

#СЭМҮТ #сэтгэцийнэрүүлмэнд #Нойрныхямрал #Хүүхдийнсэтгэцийнэрүүлмэнд #хүүхэдөсвөрүе

14/11/2025
14/11/2025

📌Ажлын байрандаа эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг уриалж байна.
✅Дэлхий дээр чихрийн шижин өвчтэй 412 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байна.
✅Чихрийн шижин өвчтэй 10 хүн тутмын 4 нь ажлын байрны орчинд глюкозоо хянах, инсулинаа тарих, эрүүл хооллох боломжгүйн улмаас амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлдөг.
✅Тэдэнд зориулсан ээлтэй ажлын байр, орчин нөхцөлийг бүрдүүлэн, ойлгож дэмжицгээе.

02/07/2025
01/07/2025

📞 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв -Д ҮЗЛЭГИЙН ЦАГ ЗАХИАЛАХ

Хэрвээ танд сэтгэцийн эрүүл мэндийн ямарваа нэгэн асуудал тулгарч байгаа бол та дараах хуваарийн дагуу үзлэгийн цаг захиалах боломжтой.

📞 Холбоо барих утас :
- Үзлэгийн цаг захиалах утас: 70150520 (09:00-15:00 цаг), 1800-0119 (Даваа-Баасан гаригуудад ажлын цагаар)
- Яаралтай түргэн тусламжийн утас: 103
- Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл олгох 24 цагийн утас: 1800-2000

📞 СЭМҮТ -ын ажиллах хуваарь
Даваа-Баасан гариг, өдөр бүр 09:00-15:00 цаг

📍 СЭМҮТ -ын байршил
Баянзүрх дүүрэг, IX хороо, Шархад, 50-р гудамж, СЭМҮТ Газрын зураг оруулах

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ХҮН БҮРД

#СэтгэцийнЭрүүлМэндийнБоловсролыгХүнБүрд

Address

Ulaanbaatur
13000

Alerts

Be the first to know and let us send you an email when БГД-ийн эрүүл мэндийн төв Сэтгэц наркологийн кабинет posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category