Гэгээрлийн Суурь

Гэгээрлийн Суурь Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болох болтугай .

Далай багшийн айлдвараас: Нисваанисын эрхэнд байгаа цагтаа бид нуурын долгис адил үргэлжлэн үргэлжлэх зовлон зүдгүүрт нэ...
15/09/2026

Далай багшийн айлдвараас: Нисваанисын эрхэнд байгаа цагтаа бид нуурын долгис адил үргэлжлэн үргэлжлэх зовлон зүдгүүрт нэрвэгдсээр л байх болно ...

Ачит багшийн айлдвараас: Сэтгэлээ зөв чигт өөрчилмөөр байвал эхлээд бодлоо өөрчил. Амархан зүйл хаана ч байхгүй гэдгийг ...
14/09/2026

Ачит багшийн айлдвараас: Сэтгэлээ зөв чигт өөрчилмөөр байвал эхлээд бодлоо өөрчил. Амархан зүйл хаана ч байхгүй гэдгийг санаарай.

Нэг зүйлийг зориглон бодож бие, хэл, сэтгэлээрээ үйлдэж эхэлбэл тэр даруйдаа үр дүн нь гарах мэтээр сэтгэж, санасан хүсэл амар хялбар эс бүтвээс энэ худал юм байна, бүтэхгүй юм байна гэж бодоод итгэл алдруузай.

Юм бүхэнд цаг хугацаа хэрэгтэй байдаг юм шүү...

ЧӨЛӨӨ УЧРАЛТ ХҮНИЙ БИЕ НЬ ХЭРЭГ ИХТЭЙГЭЭС ГАДНА ОЛОХОД БЭРХ ЮМ ...Жадо ринбүүчи багшийн айлдвараас: Богд лам бээр “Зохис...
13/09/2026

ЧӨЛӨӨ УЧРАЛТ ХҮНИЙ БИЕ НЬ ХЭРЭГ ИХТЭЙГЭЭС ГАДНА ОЛОХОД БЭРХ ЮМ ...

Жадо ринбүүчи багшийн айлдвараас:

Богд лам бээр “Зохист аялгууны дуун чимэг” номдоо “Хэрэг ихтэйг санавал хэрэггүй өнгөрөөхгүй ээ, хэрэггүй өнгөрөөх нь байхгүй болно, хэрэггүй өнгөрөөсөндөө харамсана аа. Олохуйяа бэрхийг санах юм бол санаа амар дэмий суухгүй ээ” гэж номлосон байдаг.

Үүний утгыг тодруулвал, чөлөө учралт хүний бие гэдэг нь маш хэрэг ихтэй юм байна гэдгийг таньж мэдвэл түүнийг хэрэггүй өнгөрүүлсэндээ харамсаж, цаашид хэрэггүй өнгөрүүлэхгүй юмсан гэсэн сэтгэл төрнө. Үнэхээрийн хэрэг ихтэй байжээ, үүнийг урьд нь хэрэггүй олон жил өнгөрөөсөн байна, одоо цаашаа хэрэггүй яасан ч өнгөрүүлэхгүй, хэрэгийг нь гаргах юмсан гэсэн бодол аяндаа төрнө.

Мөн чөлөө учрал нь хэрэг ихтэйгээс гадна хойшид олоход машид бэрхтэй юм байна, дараа төрөлдөө үүнийг олно гэдэг маш хэцүү юм байна, уг шалтгааны үүднээс хэцүү, мөн чанарын үүднээс хэцүү, үлгэр жишээний үүднээс ч гэсэн чөлөө учралт хүний биеийг дахин олно гэдэг үнэхээрийн хэцүү юм байна гээд дахин дахин бясалгаад ирэхээр чөлөө учралт хүний биеийг олчихоод ямар ч үр дүнгүй дэмий алгасраад өнгөрөх сэтгэл байхгүй болно.

Тиймээс чөлөө учрал хэрэг ихтэйг санаад байх юм бол чөлөө учралын хэргийг гаргах хүсэл аяндаа төрнө. Чөлөө учрал олохуйяа бэрхийг санах юм бол чөлөө учралын хэргийг гаргахын тухайд хичээх сэтгэл аяндаа төрнө өө…

Далай багшийн айлдвараас: Шүтэн барилдлагын учир шалтгаанд тулгуурлан мөн чанартаа хоосон гэдгийг мэдсэн билиг оюун нь н...
12/09/2026

Далай багшийн айлдвараас: Шүтэн барилдлагын учир шалтгаанд тулгуурлан мөн чанартаа хоосон гэдгийг мэдсэн билиг оюун нь нисваанисыг хорих чадалтай байдаг ....

Ачит багшийн айлдвараас: БУСДЫН ТУСЫН ТУЛД САЙН САЙХАН ЗҮЙЛИЙГ ХИЙВЭЛ ӨӨРӨӨ Ч ЖАРГАНА, ТӨГС ГЭГЭЭРЭЛД Ч ХҮРЧ ЧАДНА...-Ба...
11/09/2026

Ачит багшийн айлдвараас: БУСДЫН ТУСЫН ТУЛД САЙН САЙХАН ЗҮЙЛИЙГ ХИЙВЭЛ ӨӨРӨӨ Ч ЖАРГАНА, ТӨГС ГЭГЭЭРЭЛД Ч ХҮРЧ ЧАДНА...

-Багш дээдэс маани мэгзим их унш гэж хэлдэг шүү дээ. Хөгшчүүл ч маани л их уншдаг байсан. Энэ ямар учиртай юм бол?

-Бурханы шашин Монгол оронд гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Бурханы шашинтай хүн зан үйлээс гадна өөрийн сэтгэл санаагаа номхотгох олон төрлийн ном сургаалыг судалж ирсэн байна. Гүн ухааны хураангуйлсан уншлага номын хэлбэр нь маани юм.

Маани бол Жанрайсиг бурханы зүрхэн ТАРНИ бөгөөд Жанрайсиг бурхан нь бурхан шашны нигүүлсэнгүйн мөн чанарыг үзүүлсэн бурхан.

“Ум мани бадмэ хум”-ийг олон уншсанаар сэтгэлд нигүүлсэх эрдэм төрдөг. Маанийг ямар ч насны хүн сурахад амархан, утга гүн, адистид ихтэй агуу ном юм. Адистид гэж орчиндоо сайн сайхныг бий болгодог, оршоодог, дэлгэрүүлдэг гэсэн үг.

-Мааниас их номгүй гэдэг шүү дээ. Тэгтэл зургаан үсгээс бүтсэн байдаг. Энэ тухай?

-Маани нь зургаан үсэгнээс бүрдсэн учир нь эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг төлөөлж байна. Ум бол тэнгэр, Ма бол асур, Ни бол хүн, Бад бол адгуус, Мэ бол бэрд, Хум бол тамыг төлөөлнө. Жанрайсиг бурханы эрдмийг бодоод маанийн зургаан үсэг тус бүрээс гэрэл цацарч эдгээр зургаан зүйлийн хамаг амьтны зовлон арилах болтугай гэж бодох хэрэгтэй.

Бурханы шашинтан хүн дан ганц өөрийгөө боддоггүй, бусад хамаг амьтныг боддог. Тэдний зовлонг арилгаж чадах чадал суухын тулд нигүүлсэнгүй сэтгэл хэрэгтэй бөгөөд нигүүлсэнгүй сэтгэлээр л зовлонгоос гэтлэх юм.

Энэ зургаан зүйлийн хамаг амьтан үйлийн үрээр төрсөн учир амьтад бүгд зовлонтой, энэ зовлонгоос гэтлэхээр ариун оронд төрдөг.

Зургаан зүйлийн амьтны зовлонгийн үндэс нь мунхаг, уур, шунал, атаа чөтөө, омог бөгөөд эдгээр таван муу сэтгэлийг дарах хэрэгтэй. Үүнийг дарвал зургаан зүйлийн амьтанд төрж зовохгүй.

Маанийг уншаад бясалгахаар мунхаг сэтгэл нь арилж ухаантай сэтгэл төрж аливаа юмсын ямар учир шалтгаанаас гарч байгаа шүтэн барилдлагыг мэдэх хийгээд маани уншина гэдэг нь цаанаа хоосон чанар, нигүүлсэнгүй сэтгэлийг давхар бясалгаж байнаа гэсэн үг.

Ийм учраас маани нь бурханы номын хураангуй шим нь мөн юм. Маш их сүүг сааж аваад сүүний шим болсон өрөмийг авдагтай адил.

Маани уншвал эрдэм хэмжээлшгүй төрнө. Нэг насны байтугай хэдэн төрлийн хилэнц нүгэл арилна. Ном бүгдийн утга хураагдсан гүн ном.

Бурхан шашин бол хүнийг хэдэн төрлөөр нь дээш нь татдаг. Далайн ёроол агуу гэдэг ч хэмжиж болох байх. Харин нигүүлсэнгүй сэтгэлийн гүн гүнзгийг хэмжихийн арга байхгүй. Тиймээс маанийн эрдэм агуу юм.

Дэлхий хэзээ энх тайван сайн сайхан болох вэ гэхээр хүн болгон нигүүлсэнгүй сэтгэлтэй болсон цагт л болно гэж дээдэс нугууд айлддаг, одоо ч багш нар айлддаг, бид ч тэгж ойлгож явдаг. Бусдыг ойлгож энэрэн нигүүлсдэг байх хэрэгтэй. Надаас өөр хүн байна, надаас өөр хүн жаргал хүсэж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэдний үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй. Бусдын тусын тулд сайн сайхан зүйлийг хийвэл өөрөө ч жаргана, төгс гэгээрэлд ч хүрч чадна.

Эх сурвалж: "Билгийн мэлмий" сонин

Жадо ринбүүчи багшийн айлдвараас: Чөлөө учралт хүний бие гэдэг бол аливааг ажиглаж шинжилж чаддаг оюун ухаан төгөлдөр хү...
10/09/2026

Жадо ринбүүчи багшийн айлдвараас: Чөлөө учралт хүний бие гэдэг бол аливааг ажиглаж шинжилж чаддаг оюун ухаан төгөлдөр хүний биеийг хэлж байгаа юм. Энэхүү оюун ухаан төгөлдөр хүний биеийг олчихоод түүнийхээ хэргийг гаргах хэрэгтэй шүү.

Энэ насандаа ч хэрэгтэй, хойд насанд ч хэрэгтэй, өөртөө ч хэрэгтэй, нийтэд ч хэрэгтэй, ахуй үеэс энэ орчлон дотроо ч гэсэн сайн төрлийг авч чадах, эцэс хойтод нь төгс гэгээрсэн бурханы хутгийг олох, хоёр түйтгэрээс хагацсан нирвааныг олох эдгээр бүгдийг хэн хийж чадах юм бэ, ийм хэргийг чухам юугаар хийж чадах юм бэ гэвэл зөвхөн энэ насны үйл ажлаар түүнийг хийж чадахгүй ээ.

Олон янзын номын ёс байлаа ч, тодруулбал ертөнцийн эзнийг хүлээн зөвшөөрдөг, би гэдгийг улам бодитойгоор нь, үнэхээрийн бүтсэнээр нь хүлээн зөвшөөрдөг, орчлонгийн ёзоор болсон би-д барих үзлийг улам батжуулдаг бусад шашин номыг шүтсэнээр ч гэсэн чөлөө учралт хүний биеийн хэргийг агуу ихээр гаргаж чадахгүй юм.

Ганцхан үүнийг юугаар гаргах вэ гэвэл бурханы шашны ном, түүн дундаасаа бүрэн гүйцэд, эндүүрэлгүй, үнэн зөв сургаал дээр тулгуурлаж ялангуяа энэхүү Мөрийн гурван эрхэм буюу магад гарахуйн сэтгэл, бодь сэтгэл, хоосон чанарын утгыг анхааран авч бясалгасаны хүчээр л чөлөө учралт хүний биеийг олсоны хэргээ жинхэнэ ёсоор нь гаргаж чадах учиртай юм...

Далай багшийн айлдвараас: Зарим хүмүүс бясалгалд суух дуртай байдаг. Янз бүрээр л бясалгадаг бололтой. Зарим нь хөдлөлгү...
09/09/2026

Далай багшийн айлдвараас: Зарим хүмүүс бясалгалд суух дуртай байдаг. Янз бүрээр л бясалгадаг бололтой. Зарим нь хөдлөлгүй суугаад байдаг. Хөдлөлгүй суухыг тагтаа, туулай ч гэсэн хийж чадна шүү дээ.

Дулаахан сайхан өдөр цонхоор гадагш харахад онцын аюулгүй л бол тагтаанууд хөдөлгөөнгүй суусаар байдаг биз дээ.

Тиймээс бясалгалд суусны дараа айдас түгшүүр, атаа хорсол, хүсэл шунал, омог дээрэнгүй, сэтгэл өчүүхэн ч өөрчлөгдөхгүй байгаа бол үр дүнгүй сууж байна гэсэн үг.

Үүний оронд тухайн асуудалд саруул ухаанаар дүгнэлт хийж омог дээрэнгүй болон уур хилэн нь зохисгүй зүйл юм гэдгийг ухааран бусадтай харьцахдаа ийм занг аль болохоор бага гаргаж байгаа бол та бурханы номд үнэнхүү нэвтэрч байгаа нь тэр юм...

Ачит багшийн айлдвараас: Тарнийн үсэг бүр өөр өөрийн утга чанартай бөгөөд аливаа тарнийн мөн чанар нь сэтгэлийг муу зүйл...
08/09/2026

Ачит багшийн айлдвараас: Тарнийн үсэг бүр өөр өөрийн утга чанартай бөгөөд аливаа тарнийн мөн чанар нь сэтгэлийг муу зүйлээс аврах хүчтэй юм.

Өөрөөр хэлбэл мунхаг, уур, шунал гурваас урган гардаг муу үйлээс биднийг аварч ухаантай, шуналгүй, уургүй болгон амар амгаланд хүргэдэг...

СОНСОЖ, САНАЛГҮЙГЭЭР ШУУД БЯСАЛГААД ГЭГЭЭРЭХ БОЛОМЖГҮЙ ...Жадо ригбүүчи багшийн айлдвараас:Бид хамгийн гол нь орчлонгийн...
07/09/2026

СОНСОЖ, САНАЛГҮЙГЭЭР ШУУД БЯСАЛГААД ГЭГЭЭРЭХ БОЛОМЖГҮЙ ...

Жадо ригбүүчи багшийн айлдвараас:

Бид хамгийн гол нь орчлонгийн ёзоорын ерөндөг болсон үнэн зөв үзлийг олж авах хэрэгтэй. Түүний тулд эхлээд юмс үзэгдлийг үнэн зөвөөр нь номлосон бурханы номыг сонсох нь зүйтэй.

Тэгээд сонссон номоо дахин дахин утгыг нь эрэгцүүлэн бодно. Ингэж эрэгцүүлэн бодож санасаар байгаад тухайн утгыг үнэн зөвөөр нь олоод авах юм бол түүнийгээ нэгэн үзүүртэй төвлөрсөн самади сэтгэл дээр тулгуурлаад цааш нь бясалгах хэрэгтэй юм.

Ийнхүү сонсох, санах, бясалгах гурвыг яг ёсчлон дэс дараалчлан үйлдвэл нирваанд хүрэх, бурханы хутгийг олох гэдэг бол улам ойрхон болох, гарцаагүй ирэх ёстой.

Зарим хүмүүс ярьдаг. Сонсох, санах хэрэггүй. Шууд завилж суугаад бясалгах хэрэгтэй гэж хэлдэг. Гэтэл сонсож саналгүйгээр шууд бясалгаад гэгээрчих боломжтой юу гэвэл тийм боломж үнэхээрийн байхгүй. Яагаад гэвэл бурханы ном дотроо ямарваа нэгэн юмыг бясалгах болвол эхлээд тэр бясалгах зүйлийг гаргасан ном сударыг сонсох хэрэгтэй болдог.

Тэгээд сонсонгуутаа түүнийхээ утгыг эрэгцүүлж санаад утгыг олж аваад, тэгээд түүнийхээ дараа бясалгах хэрэгтэй гэж номлосон болохоос биш, сонсох санахыг урд нь үйлдэлгүйгээр шууд бясалгал руу орно гэдэг нь боломжгүй юм.

Тиймээс Богд Зонхова лам “Их бодь мөрийн зэрэг” номондоо Энэтхэгийн бандида нарын зарлигийг иш татсан байдаг. Энэ нь “сонсохуй дор шүтээд ёсчлон мэдсэн сэтгэл гарна. Ёсчлон мэдсэн сэтгэл дээрээс үнэнхүү утгыг бясалгасан билгүүн гарч ирнэ”

гэж номлосон байдаг. Тэгэхээр тухайн юмыг эхлээд сонс, сонссоныхоо утгыг мэдэж ав, утгыг нь мэдээд тэгээд бясалгах юм бол жинхэнэ билиг билгүүн төрнө гэж дэс дараалалыг нь номлосон байна…

Далай багшийн айлдвараас: Энэ насандаа сайн хүн байж нэг ч хүнийг хорлохгүй, нэг ч хүнд атгаг муу санаа агуулахгүй байва...
06/09/2026

Далай багшийн айлдвараас: Энэ насандаа сайн хүн байж нэг ч хүнийг хорлохгүй, нэг ч хүнд атгаг муу санаа агуулахгүй байвал хойд төрөлдөө ашиг тусыг нь хүртэх нь дамжиггүй.

Хойд төрлийг хүлээн зөвшөөрдөггүй хүн ч гэсэн насан эцэслэснийхээ дараа төрөл авах нь мэдээжийн хэрэг. Тэр хүн хэдий хойд төрөлдөө зориулж үлдээгүй боловч энэ төрөлдөө үйлдсэн сайн буяны үр хойд төрөлд нь амар амгалан болж ирэх нь дамжиггүй.

Тийм болохоор бид хэн хүнгүй сайхан сэтгэлийг эрхэмлэж ялангуяа сайхан сэтгэл нь буяны зам мөрийн охь манлай юм шүү гэдгийг байнга сэтгэлдээ санаж явах учиртай...

Address

Ulaanbaatur

Telephone

+97677847407

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэгээрлийн Суурь posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Гэгээрлийн Суурь:

Shortcuts

Share