Говь эмийн сан

Говь эмийн сан 👩‍🔬🥼welcome to my to gobi pharmacy🥰

Антибиотикийн тунг дутуу ууж орхих нь биед байгаа өвчин үүсгэгч бактериудыг бүрэн устгах бус, харин тэднийг тухайн эмэнд...
28/05/2026

Антибиотикийн тунг дутуу ууж орхих нь биед байгаа өвчин үүсгэгч бактериудыг бүрэн устгах бус, харин тэднийг тухайн эмэндээ дасал болох боломжийг олгодог.

Эмчилгээний эхний өдрүүдэд зовиур багасаж бие дээрдэх нь халдвар бүрэн арилсан гэсэн үг биш бөгөөд энэ үед эмийг зогсоовол үлдсэн бактериуд хувьсан өөрчлөгдөж, илүү хүчтэй бактери болон хувирдаг. Үүний уршгаар дараагийн удаа яг ижил эм уухад бактериуд аль хэдийн тэсвэртэй болж, эмчилгээ ямар ч үр дүнгүй болох эрсдэлтэй. Тиймээс антибиотикийг заавал эмчийн заасан хугацаанд дуустал нь уугаарай.

Эх сурвалж: Шинээр гарч ирж буй болон зооноз халдварт өвчний үндэсний төв (NCEZID)

Витамин Д дутлын эмчилгээВитамин Д нь яс, булчин, дархлаа болон кальцийн солилцоонд чухал үүрэгтэй амин дэм юм. Витамин ...
28/05/2026

Витамин Д дутлын эмчилгээ

Витамин Д нь яс, булчин, дархлаа болон кальцийн солилцоонд чухал үүрэгтэй амин дэм юм. Витамин Д дутагдвал ядрах, булчин өвдөх, яс сийрэгжих, хүүхдэд рахит үүсэх эрсдэл нэмэгддэг.

Витамин Д дутагдлыг хэрхэн оношлох вэ?

Цусанд 25(OH)D шинжилгээ хийж хэмждэг бөгөөд:

*

18/04/2026
Бүгд ШЭЙР хийгээрэй:📣Жоргүй олгодог эм  АЮУЛГҮЙ ‼️гэсэн үг биш. ✔️Эм-Эмийн хооронд, ✔️Эм-Өвчний, ✔️Эм-Хүнсний харилцан ү...
06/03/2026

Бүгд ШЭЙР хийгээрэй:
📣Жоргүй олгодог эм АЮУЛГҮЙ ‼️гэсэн үг биш. ✔️Эм-Эмийн хооронд, ✔️Эм-Өвчний, ✔️Эм-Хүнсний харилцан үйлчлэлд орж эмийн үйлдэл ихсэж өвчтний эрүүл мэндийг эрсдэлд оруулах эсвэл буурч үйлчилгээ үзүүлэхгүй байх, мөн хувь хүний онцлогоос хамаарч ГАЖ НӨЛӨӨ‼️илэрч болно. Иймд найрлага давхардсан эмийг зөвхөн ✅эмч, ✅эм зүйч нар тооцож тухайн өвчтөнд тохирсон эмийг олгоно.

Эм уухдаа гаргадаг түгээмэл таван алдааг танилцуулж байна.1. Эмээ буруу зүйлээр даруулж уухГарт таарсан зүйлээрээ даруул...
23/01/2026

Эм уухдаа гаргадаг түгээмэл таван алдааг танилцуулж байна.
1. Эмээ буруу зүйлээр даруулж уух
Гарт таарсан зүйлээрээ даруулж уудаг.
Энэ нь эмийн үйлчилгээг сулруулдаг.
Үүнд:
• Кофе, хийжүүлсэн ундаа (эмийг хурдан уусгадаг)
• Цай (эмийн бодисын шимэгдэх үйл
ажиллагааг удаашруулдаг)
• Сүү, сүүн бүтээгдэхүүн (антибиотикийн
үйлчилгээг сулруулна)
• Жүүс (эмийн бодисын солилцоог алдагдуулна)
✅Эмийг даруулж уух онцын зааварчилгаа байхгүй бол тасалгааны хэмтэй цэвэр усаар даруулж ууна.
2. Хоол хүнс
Ихэнх эм хоол идсэний дараа уух заавартай
байдаг.
Эмийн эмчилгээний үеэр эмчлүүлэгч хоолны
дэглэм баримтлах нь маш чухал, тиймээс
эм ууж эхлэхээс өмнө эмийн заавартай
нарийн танилцаж шаардлагатай бол
хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулна. Мөн хоол идсэний дараагаар эм уух нь ходоод цочрохоос сэргийлдэг.
3. Эм уух хуваарь
Зарим нэг эм, тэр дундаа антибиотик уухдаа эмчийн зааврын дагуу цагаа маш сайн баримтлахыг шаарддаг.
Цагтаа уугаагүй эм нь биед хуримтлагдах
эсвэл зохих үйлчилгээг үзүүлэхгүй байх
талтай.
4. Эмийн харилцан үйлчлэл
Таны ууж байгаа эм өөр бусад эмтэй
зохицох эсэх талаар тусгай зааварчилгаа
байхгүй ч гэлээ та нэг дор олон эм ууж
хэрхэвч болохгүй. Мэргэжилтнүүд эм уухдаа
хоорондын зай нь 15-30 минут байх ёстойг анхааруулж байна.
5. Эмчилгээнээс татгалзах
Бие дээрдэх анхны шинж тэмдгээс эхлээд
л хүмүүс эмээ уухаа больдог. Энэ бол маш
том алдаа бөгөөд өвчнийг архагшуулах
талтай.
Эмийг эмчийн бичиж өгсөн хугацаанд
эсвэл зааварт дурдсан хугацааг дуустал
ууна.

💊Эмийг зөв хадгалах нь түүний үйлчлэл, таны аюулгүй байдлын гол үндэс.Нарны гэрлээс хол, хүүхдэд хүрэхгүй газар, хэт хал...
25/11/2025

💊Эмийг зөв хадгалах нь түүний үйлчлэл, таны аюулгүй байдлын гол үндэс.

Нарны гэрлээс хол, хүүхдэд хүрэхгүй газар, хэт халуун хүйтнээс хамгаалж, анхны савлагаатай нь хадгалснаар эм тань үр дүнгээ алдалгүй танд үйлчилнэ.

👉 Эрүүл мэндээ хамгаалъя - эмийг зөв хадгалъя!

Манай аймагт ПСР шинжилгээнд Томуугийн А хүрээний H3N2 хэв шинж давамгайлж Иж томуугийн  1,2,3 хэв шинжүүд Адено/Рота су...
24/11/2025

Манай аймагт ПСР шинжилгээнд Томуугийн А хүрээний H3N2 хэв шинж давамгайлж Иж томуугийн 1,2,3 хэв шинжүүд Адено/Рота суулгалт үүсгэдэг вирусууд хавсран тохиолдож байна. Ийнхүү олон вирус давхар эргэлтэд байгаа нь бага насны хүүхдийг амьсгалын замын цочмог халдвараар хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
1. Амьсгалын замын синцитиаль вирус: Богино хугацаанд өндөр халуурах, хоолой бачуурах, ханиах, амьсгаадах зэрэг шинж илрэх бөгөөд амьсгалын доод замыг гэмтээж, бага насны хүүхдэд уушгины хатгаа, бөглөрөлт,гуурсан хоолойн багтраа үүсгэж, амьсгалын дутагдалд оруулдаг.
2. А хүрээний (H3N2) вирус: Цочмог эхэлж, хамар битүүрэх, халуурах, толгой өвдөх, ханиалгах, хоолой хөндүүрлэх, үе мөч, булчингаар шархирч өвдөх, суулгах зэрэг ерөнхий хордлогын шинж түлхүү илэрнэ.
3. Метапневмовирус: Ханиах, нус гоожих, найтаах, халуурах, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх шинж тэмдэг түлхүү илэрч амархан гуурсан хоолойн бачууралд хүргэдэг.
4.Риновирус: Нус гоожих, найтаах зэргээр эхэлж, хамар, залгиурын үрэвслийн шинж тэмдэг тод илэрнэ.
5. Ротавирус нь улирал харгалзахгүй идэвхтэй халдварладаг. Эцэг эхчүүд бага насны хүүхэд нь суулгадаг, гүйлгэдэг, өндөр халуурдаг, бөөлждөг.
6. Аденовирус:Нус гоожих, хоолой өвдөх, гол төлөв гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрч, уушгины хатгаагаар хүндэрч, ходоод, гэдэсний замын үрэвсэл үүсгэнэ.
Иймд амны хаалтаа зүүж, дулаан байж, гэртээ агаар сэлгэлтийг сайтар хийж, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэцгээе. Мөн агаарын дуслын халдвар тул гараа сайтар угаах нь чухал. Бас дур мэдэн нянгийн эсрэг эм- антибиотикийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Бичил биетний тэсвэржилтээс сэргийлцгээе!!!
Увс Эрүүл мэндийн газар

"Бичил биетний эсрэг зохистой хэрэглээг дэмжих" 7 хоногийн аян эхэллээ (2025.11.18-11.22)🦠Бичил биетэн буюу нян, вирус, ...
19/11/2025

"Бичил биетний эсрэг зохистой хэрэглээг дэмжих" 7 хоногийн аян эхэллээ (2025.11.18-11.22)
🦠Бичил биетэн буюу нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийн эсрэг эмийг зохисгүй хэрэглэсний улмаас тэсвэржилт үүсэх, улмаар эмчилгээнд сөрөг нөлөө үзүүлдэг.
👍ДЭМБ-иас дэлхий нийтээр 1 САЯ АМЛАЛТ өгөх буюу "бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглэх" амлалтад нэгдэхийг уриалж байна.
🌐Уг амлалтад нэгдэхийн тулд https://pledge.antibioticawarenessweek.org/mn/ сайтаар хандан мэдээлэлтэй танилцаж антибиотикийн эсрэг эмийн зохистой хэрэглээнд хувь нэмрээ оруулах боломжтой.

01/03/2025

Эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой 🐍 жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Айлчлан ирж буй могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.😍

🇲🇳Монгол Улсын бүртгэлд бүртгэгдсэн жоргүй олгох эмийн дэлгэрэнгүй мэдээлэлийг хүргэж байна.Та гар утсаараа хаанаас ч, х...
19/11/2024

🇲🇳Монгол Улсын бүртгэлд бүртгэгдсэн жоргүй олгох эмийн дэлгэрэнгүй мэдээлэлийг хүргэж байна.
Та гар утсаараа хаанаас ч, хэзээд ч мэдээлэл авах боломжтой. 📲

Address

Зүүнговь сум
Ulaangom

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Говь эмийн сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share