30/11/2024
🥶🤧😷Ханиад томууны улиралд халуун чацарганаа хэрэглээрэй.
👉Чацаргана жимсний ач холбогдол:
📍Ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх, судасны хана гэмтэхээс хамгаалах, судасны хатуурал болон зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, зүрх судасны системийн эргэлтийг сайжруулах, биеийг эрүүлжүүлэх ач тустай.
✅Монгол чацаргана 15 %, жимсний зөөлөн эд нь 2.8-8.0 %, үр нь 12.0-13.0 % тослогтой. Хүний бие зайлшгүй авах хэрэгцээт Омега болон бусад тосны ханаагүй хүчлүүдийг (Палмитик, Олейтик, Линолик, Омега 3, 6, 7, 9) агуулдаг.
📍Хоногт 5-8 ширхэг чацаргана жимс идэхэд хоногийн хэрэгцээт С, Д, Е, А, В витаминуудаар бүрэн хангагддаг гэдэг.
✅Флавнойд агуулдаг: Чөлөөт радикалуудыг устгадаг, хүний биеийн эд эсийг өдөр тутмын хорт бодисоос хамгаалж, бодисын солилцоог сайжруулдаг нэг төрлийн биологийн идэвхт энэхүү бодисыг мөн агуулна.
✅Чацарганы жимс биологийн идэвхт 190 гаруй төрлийн бодисыг хамгийн зохист харьцаагаар өөртөө агуулдаг, биологийн идэвхт чанар өндөртэй байгалийн бүтээгдэхүүн юм.