Завхан Эрүүл мэндийн газар

Завхан Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийн төлөө хамтдаа

Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. 📌Энэ ж...
27/07/2026

Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.
📌Энэ жил “ГЕПАТИТ: СААД БЭРХШЭЭЛИЙГ ХАМТДАА АРИЛГАЖ, ШИЙДЬЕ” уриа дор тэмдэглэж байна. Вируст гепатитын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналт, халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдлэг, хандлагыг сайжруулах, гепатитын тусламж, үйлчилгээнд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахад дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна.
Эрүүл Мэндийн Яам
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

24/07/2026

⚠️ ХОВД АЙМАГТ БҮРТГЭГДСЭН ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болох нь батлагдлаа.

Иймд иргэд та бүхнийг тарвага агнах, барих, тарваганы мах, эд эрхтэнтэй харьцахгүй байх, үхсэн болон өвчилсөн мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг анхааруулж байна.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаална уу.

СЭРГИЙЛЬЕ! ХАМТДАА ХАМГААЛЬЯ!

#ТарваганТахал #Сэрэмжлүүлэг #ЗӨСҮТ

✅Нийтийг хамарсан арга хэмжээний үеэр хоол хүнснээс шалтгаалсан хордлого, гэдэсний халдварт өвчин тохиолдох өндөр эрсдэл...
24/07/2026

✅Нийтийг хамарсан арга хэмжээний үеэр хоол хүнснээс шалтгаалсан хордлого, гэдэсний халдварт өвчин тохиолдох өндөр эрсдэлтэй байдаг.
✅Иймд "Баруун бүсийн хурд -2026" баяр наадмын үеэр өөрийгөө болон гэр бүл, хайртай хүмүүсээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЗӨВЛӨЖ байна.
Завхан Нийгмийн эрүүл мэндийн төв
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Эрүүл Мэндийн Яам

Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ...
24/07/2026

Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил “Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье” уриа дор тэмдэглэж байна. Вируст гепатитын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналт, халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдлэг, хандлагыг сайжруулах, гепатитын тусламж, үйлчилгээнд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахад дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна.
Эрүүл Мэндийн Яам
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

23/07/2026

Эрүүл-Эрсдэлгүй наадъя!!!

📢ЗАВХАН АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 103 ЖИЛИЙН ОЙ, ✅"БАРУУН БҮСИЙН ХУРД-2026", 📍"БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АДУУЧИН ТЭМЦЭ...
23/07/2026

📢ЗАВХАН АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 103 ЖИЛИЙН ОЙ,
✅"БАРУУН БҮСИЙН ХУРД-2026",
📍"БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АДУУЧИН ТЭМЦЭЭН-2026" наадмын өдрүүдэд 2️⃣4️⃣ цагаар ажиллах эмийн сангийн мэдээлэл

📢ЗАВХАН АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 103 ЖИЛИЙН ОЙ, ✅"БАРУУН БҮСИЙН ХУРД-2026", 📍"БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АДУУЧИН ТЭМЦЭ...
23/07/2026

📢ЗАВХАН АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 103 ЖИЛИЙН ОЙ,
✅"БАРУУН БҮСИЙН ХУРД-2026",
📍"БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АДУУЧИН ТЭМЦЭЭН-2026" наадмын өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төв 11:00-17:00 цаг хүртэл ажиллана.
📌Та бүхэн сайхан наадаарай 🎉🎊

22/07/2026

Эрүүл-Эрсдэлгүй наадъя
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Эрүүл Мэндийн Яам

🚨 ТАРВАГАН ТАХЛЫН ШИНЖ ТЭМДГИЙГ ТАНЬЖ, ЭРТ ХАНДААРАЙТарваган тахлын нууц үе дунджаар 2–3 хоног үргэлжилдэг. Өвчний хэлбэ...
15/07/2026

🚨 ТАРВАГАН ТАХЛЫН ШИНЖ ТЭМДГИЙГ ТАНЬЖ, ЭРТ ХАНДААРАЙ

Тарваган тахлын нууц үе дунджаар 2–3 хоног үргэлжилдэг. Өвчний хэлбэрээс хамааран дараах эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч болно.

🔸 Булчирхайн хэлбэр
• Гэнэт халуурах
• Булчирхай үрэвсэн томорч, эмзэглэлтэй болох
• Толгой хүчтэй өвдөх
• Чичрэх
• Маш их ядарч, сулдах

🔸 Уушгины хэлбэр
• Өндөр халуурах
• Чичрэх
• Ханиах
• Амьсгалахад хүндрэлтэй болох
• Цустай цэр гарах

🔸 Гэдэсний хэлбэр
• Маш өндөр халуурах
• Чичрэх
• Толгой хүчтэй өвдөх
• Бөөлжих
• Гүйлгэх

❗ Тарвагатай харьцсан, агнасан, арьс өвчсөн, махтай нь харьцсан эсвэл тарваганы бөөс, бүүрэгт хазуулсны дараа дээрх шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэх гэж оролдохгүйгээр яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

#ТарваганТахал #ШинжТэмдэг #ЭртИлрүүлэг #ЗӨСҮТ #ХалдвараасСэргийлье
Эрүүл Мэндийн Яам
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)

🦠 Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!Баяр наадам, аялал зугаалгын үеэр хүнсний болон хувийн ариун цэврийг сайтар сахих ...
15/07/2026

🦠 Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

Баяр наадам, аялал зугаалгын үеэр хүнсний болон хувийн ариун цэврийг сайтар сахих нь гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

📌 Дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

✅ Хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдан авах
✅ Ил задгай худалдаалж буй бэлэн хоол, хүнс, жимс, жимсгэнэ хэрэглэхээс зайлсхийх
✅ Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
✅ Хоол бэлтгэхийн өмнө болон хоол идэхийн өмнө гараа савандаж угаах
✅ Буцалгаж хөргөсөн эсвэл баталгаатай ундны ус хэрэглэх
✅ Суулгалт, бөөлжилтийн үед шингэнийг ойр ойрхон бага багаар нөхөх

⚠️ Халуурах, олон удаа суулгах, бөөлжих, шингэн алдалтын шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

💙 Хүнсний болон гарын ариун цэврийг сахиж, өөрийгөө болон гэр бүлээ гэдэсний халдварт өвчнөөс хамгаалцгаая.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Эрүүл Мэндийн Яам
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Address

In Uliastyi Jinst
Uliastay
70462280

Alerts

Be the first to know and let us send you an email when Завхан Эрүүл мэндийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Завхан Эрүүл мэндийн газар:

Shortcuts

Share