Dr Tuul Wellness Cycle

Dr Tuul Wellness Cycle УАУ их эмч + Нуруу нугаламын мэргэжлийн эмч | Sydney 🇦🇺
Улирлын эрүүл мэндийн систем 🌿
Онлайн курс, онлайн үзлэг зөвлөгөө →
https://www.drtuul.com

18/07/2026

📍 Бүсэлхийн нуруу өвдөөд удаж байна уу? Диск цүлхийлттэй гэж оношлогдсон уу?

Диск цүлхийлт гэдэг нь заавал мэс засал хийх шаардлагатай гэсэн үг биш.

Ихэнх тохиолдолд зөв үнэлгээ, өдөр тутмын зөв хөдөлгөөн, core stability дасгал болон тохирсон эмчилгээ нь өвдөлтийг бууруулж, дахин сэдрэх эрсдэлийг багасгахад тусалдаг.

⚠️ Харин дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
• Хөлний булчин сулрах
• Шээс, өтгөн барих чадвар өөрчлөгдөх
• Хөл бүхэлдээ хүчтэй мэдээгүй болох

👩🏻‍⚕️ Би одоогоор Австрали улсын Сидней хотод ChiroDynamic Health Clinic-д Австралийн AHPRA бүртгэлтэй, эмчлэх лицензтэй Chiropractic-ын (нуруу нугаламын гар засал) эмчээр ажиллаж байна.

🗓️ Ажиллах цагийн хуваарь
• Даваа: 7:30–2:00
• Мягмар: 9:00–7:00
• Пүрэв: 9:00–7:00
• Баасан: 1:00–5:00

📞 Цаг захиалах: (02) 9764 1577

👇 “НУРУУ” гэж коммент бичээрэй. Нуруугаа хамгаалах эхний зөвлөгөөг DM-ээр илгээнэ.

🩺 Хүзүүний дискний цүлхийлттэй гэж оношлогдсон нэгэн өвчтөний маань өөрчлөлт.Өвчтөн маань хүзүүний архаг өвдөлт, хурууны...
17/07/2026

🩺 Хүзүүний дискний цүлхийлттэй гэж оношлогдсон нэгэн өвчтөний маань өөрчлөлт.
Өвчтөн маань хүзүүний архаг өвдөлт, хурууны үзүүрийн бадайралтай ирсэн.

Анх ирэхдээ:
🔹 Өвдөлтийн үнэлгээ 8–9/10
🔹 Хурууны үзүүрийн дунд зэргийн бадайралттай.
🔹 Хүзүү маш хөшүүн, хөдөлгөөн хязгаарлагдсан байв.

MRI шинжилгээнд C5/6, C6/7 түвшинд дискний өөрчлөлт болон мэдрэлийн гарах зай 2 талдаа дунд зэрэг болон дунд-хүнд нарийссан, мэдрэл дарагдсан байх магадлалтай гэж дүгнэсэн байсан.

3 удаагийн курс эмчилгээний дараа

✨ Өвдөлт 8–9/10 → 3/10
✨ Хурууны үзүүрийн бадайрал мэдэгдэхүйц багассан.
✨ Хүзүүний хөшүүн байдал эрс сайжирсан.
✨ Өдөр тутмын амьдралдаа илүү тав тухтай болсон.

Дараагийн CT шинжилгээнд нэг л үе дээр нэг талдаа мэдрэлийн гарах зай бага зэрэг нарийсалтай, “no evidence of nerve root impingement” буюу мэдрэлийн ёзоор дарагдсан шинж илрээгүй гэж дүгнэжээ.

💚 Өвчтөн бүр өөр байдаг. Иймээс эмчилгээний үр дүн хүн бүрт ижил байхгүй ч зөв үнэлгээ, тохирсон эмчилгээ, тогтмол хяналт нь олон хүнд амьдралын чанараа сайжруулахад тусалдаг.

Өвчтөний маань зовиур шинж тэмдэг багасч, амьдралын чанар нь сайжирч, эрүүл амьдралын хэв маягруу шилжин орох нь эмч хүний ажлын үр дүнг илтгэхээс гадна цаашид улам ихийг хийх урам зориг өгдөг дөө. Баярлалаа😉
2026.07.17 Австрали улс Сидней хот

16/07/2026

Кофе бол асуудал биш.

Харин хэзээ, ямар үед ууж байгаа нь чухал.

Өглөө өлөн дээрээ кофе уудаг найздаа энэ видеог явуулаарай.

Сайхан охин минь амжилтаа дахин нэгээр нэмлээ🎉👏🏼🥰😍 Охиноороо үргэлж бахархдаг шүү❤️ Насандаа баймгүй хөдөлмөрч, том зори...
12/07/2026

Сайхан охин минь амжилтаа дахин нэгээр нэмлээ🎉👏🏼🥰😍 Охиноороо үргэлж бахархдаг шүү❤️ Насандаа баймгүй хөдөлмөрч, том зорилготой, биеэ даасан, ухаантай охин доо.💪🏼

11/07/2026

“Чи надаас холдоо юу? “piano cover🎹
Хөгжим ер нь хүний мэдрэлийн системийг маш сайн тайвшруулж өгдөг.
Амралтын өдрүүдээр өөрийгөө тайвшруулах, анхаарлаа нэг зүйлд сайн төвлөрүүлж, элдэв хэрэггүй бодлоос салах арга бол миний хувьд төгөлдөр хуур тоглох байдаг. Наадмаар иймэрхүү тайван сайхан өнгөрч байна даа.
Та хэд минь бүгд сайхан наадаарай🤗😊

06/07/2026

Стресстэй үед хамгийн түрүүнд кофе тамхи хэрэглэх биш илүү эрүүл аргаар өөрийгөө тайвшруулаарай.

PC6 (Нэйгуань) нь уламжлалт анагаах ухаанд олон зууны турш хэрэглэгдэж ирсэн сэтгэл санааг тайвшруулах чухал цэгүүдийн нэг юм.

Та өмнө нь туршиж үзэж байсан уу? Хэрэгжүүлж үзээд ямар санагдсан сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

🌸 Хэрэв TCM-д суурилсан эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, дааврын тэнцвэр, цэгэн массаж, хооллолт, улирлын зөв дадлуудыг илүү гүнзгий сурахыг хүсвэл миний “Зүрх, нойроо тэтгэх ” 7 хоногийн онлайн сургалт нээлттэй байгаа.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “ЗУН” гээд коммент үлдээгээрэй.

04/07/2026

Би Хятадад 5 жил уламжлалт анагаах ухаанаар сурч, дараа нь Монголд олон жил эмчээр ажиллахдаа нэг зүйлийг ойлгосон.

Манай эмээ нарын хэлдэг олон зүйл TCM-ийн зарчимтай гайхалтай төстэй байдаг.

Мэдээж бүгдийг шинжлэх ухаан бүрэн баталсан гэж хэлэхгүй.

Гэхдээ олон зөвлөгөө нь өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр байна.

🌿 Comment-д “ЗУН” гэж бичээд миний явуулдаг Уламжлалт анагаах ухаанд суурилсан онлайн сургалтуудын мэдээлэлтэй танилцаарай.

Мөн таны эмээ хамгийн их хэлдэг зөвлөгөөг доор бичиж үлдээгээрэй.

Бүгдээрээ тэр сайхан зөвлөгөөнүүдийг нэг дор цуглуулъя. 💚

26/06/2026

Миний хуучин инстаграм хаяг гэнэтийн байдлаар хаагдаад эмч нь дахиад шинэ хаягтай болсон шүү. Маш харамсалтай олон дагагчтай хаягаа алдсан ч бууж өгөхгүй ээ, дахиад шинээр эхлэхэд л болно гэж бодож байгаа.💪🏼💪🏼💪🏼🙏🙏🙏🕊️🕊️🕊️
Та бүхэн минь намайгаа дэмжээд оруулдаг зөвлөгөө мэдээлэл, онлайн сургалтуудыг маань улам чанартай байдлаар ойр ойрхон хүлээж авахыг хүсвэл инстаграм хаягийг маань дагаж шинэ мэдээлэлтэйгээ илүү ойр байгаарай.
.wellnesscycle
Баярлалаа та бүхний дэмжлэг, итгэлд🫶🏼

32 Followers, 43 Following, 3 Posts - See Instagram photos and videos from Tuul Erdenebat (.wellnesscycle)

22/06/2026

Хүзүү, мөр байнга чангараад байдаг уу?

Энэ жижигхэн цэг бол Нарийн гэдэсний сувгийн чухал цэгүүдийн нэг.

Уламжлалт анагаах ухаанд Houxi (SI3) цэгийг:

✨ Хүзүү хөших
✨ Мөр чангарах
✨ Удаан компьютер харах
✨ Стрессээс үүдэлтэй хөшилт
үед өргөн ашигладаг.

Өдөрт 1 минут зөөлөн массажлаад үзээрэй.

Зун бол Гал элементийн улирал бөгөөд Зүрх болон Нарийн гэдэстэй холбоотой байдаг.

Хэрэв та энэ талаар илүү гүнзгий мэдэж, Зүрх болон Нарийн гэдсээ хэрхэн дэмжихийг сурахыг хүсвэл Summer Calm — Зүрх & Нойрны Тэнцвэр онлайн сургалтад урьж байна.

🎁 Одоогоор 50% ХЯМДРАЛТАЙ

Үнэ:79,000₮ → 39,500₮

Төлбөр хийхдээ:🎟️ SUMMER50

кодоо ашиглаарай.

🔗 www.drtuul.com

Хүзүү, мөр хамгийн их чангарддаг найздаа явуулаарай. 🤍

19/06/2026

2023онд Macquarie-д “Нуруу нугаламын засал” магистрын хөтөлбөрт суралцаж эхлэх үед англи хэл тааруу, өөрийгөө олигтой илэрхийлж чаддаггүй, лекц сонсоод 50%-тай ойлгох уу үгүй юу л байсан. Маш тод санадаг юм. Эхний хичээл орж байх үед багш надаас асуулт асуугаад би ойлгохгүй “айн, би ойлгосонгүй” гэж хэлээд ангийн оюутнууд нирхийтэл инээлдэж байсныг. Маш энгийн юм л асуусан юм шиг байгаан. Би англи хэл тийм ч сайн биш, дээр нь австрали аялга ойлгохгүй байснаас болсон юм л даа. Ингэж л миний Macquarie-д суралцах аялал бүтэлтэй ч юм шиг бүтэлгүй ч юм шиг эхлэж байсан юм.
Маш хүнд хүнд хичээлүүд ар араасаа орсоор амьсгаа өгөлгүй 3 жил өнгөрсөн. Тархи Мэдрэлийн анатоми, физик, дүрст оношлогоо, chiropractic-ын техникийн хичээлүүд, судалгаа, оношлогоо, дадлага гэх мэт нийт 240 кредитийн хичээлийг 3 жилд сурсан. Чадахдаа чадаад, чадахгүйдээ чадахгүй, уйлахдаа уйлаад, инээхдээ инээгээд өнгөрүүлсэн.

Хамгийн гол нь бууж өгөлгүй ард нь гарч дуусгаж чадсан нь юм. Тухайн үедээ хэзээ ч бүтэхгүй мэт санагдаж байсан аялал өнөөдөр бүтээд, биелээд, давж гарсандаа, хичнээн ядарсан ч өөрийгөө түлхэж, зоригжуулж байсандаа одоо өөртөө талархаад баршгүй.

Энэ их хичээлийн хажуугаар би хоёр хүүхдийн ээж, эхнэр хүн. Гэр орны ажил, хүүхдүүдийн сургууль, дугуйлан, хүргэж өгөх, авах гээд дуусашгүй олон ажлыг зохицуулна. Нэг хэсэг хоёр зэрэг ажил ч хийж байсан. Амралтын өдрүүдээр бариа хийж, ажлын өдрүүдэд хичээлээ тараад орой нь тахиа шардаг газар ажиллаж, шөнө 12 цагт тардаг үе ч байсан. Ер нь бол хэзээ ч зүгээр сууж үзээгүй.

Хэцүү байсан уу? Хэцүү байсан.

Больчихмоор, шантармаар, өөрийгөө ингэж зовоож байхаар зүгээр л больчихъё гэж бодогдох үе олон байсан.
Амьдралд бүх зүйл харагдаж байгаа шигээ төгс байдаггүй юм билээ. Хүн бүр өөр өөрийн гэсэн ямар нэгэн сорилтыг даван туулах гэж хичээж байдаг.

Гэхдээ байна ш дээ хамгийн сайхан нь юу вэ гэвэл одоо байгаа хэцүү үе мөнх биш гэдгийг ойлгох. Удахгүй дуусна гэдгийг өөртөө сануулж чадвал нартай өдрүүд үргэлж хүлээж байдаг юм байна.

Энэ бяцхан түүхээ хуваалцаж байгаа нь хэн нэгэнд хэцүү үед нь өчүүхэн ч гэсэн итгэлийн оч өгөх болов уу гэсэндээ.

Унасан ч босоод өвдгөө гөвөөд зоригтой дайраарай.💪🏼

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr Tuul Wellness Cycle posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr Tuul Wellness Cycle:

Share