31/07/2026
📢 ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН “ЭМНЭЛЗҮЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
🗓 2026 оны 07 дугаар сарын 31
Өнөөдөр Алтай хотод Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын “ЭМНЭЛЗҮЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН” амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнийг Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг (УАУНЭ), Говь-Алтай аймгийн уламжлалт анагаах ухааны нөлөөллийн баг хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээний ивээн тэтгэгч:
• Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг
• “Монос-Говь-Алтай” ХХК-Д.Бумангэрэл захирал
• “Соёмбо-шийрийн булаг” ХХК -Ш.Гиваапил захирал
💡 Тэмцээний үеэр “Монос-Фарм”-ын эм зүйч Э.Баярцэцэг уламжлалт анагаах ухааны жор найрлагаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулгыг хийлээ.
⚖️ Шүүгчдийн бүрэлдэхүүн:
• Г.Нэмэхбаяр – Аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга
• Ө.Ариунаа – Аймгийн ЭМГ-ын Сувилахуйн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
• М.Банзаагаяа – УАУНЭ-ийн дарга (АУ-ны доктор, Клиникийн профессор)
•Ц.Гармаа – УАУ, зүү судлалын их эмч (АУ-ны магистр, Клиникийн профессор)
• Б.Цэцэгмаа – УАУНЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга (НЭМУ-ны магистр, Клиникийн профессор, УАУ-ны тэргүүлэх зэргийн их эмч )
• Г.Мөнхцэцэг – Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт, сэргээн засахын их эмч, (УАУ-ны магистр, УАУ-ны тэргүүлэх зэргийн их эмч )
• С.Жамбалдорж - Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн Халдвараас сэргийлэх хяналтын албаны дарга, дүрс оношилгооны их эмч
• Ё.Хатанбаатар – УАУНЭ-ийн Сувилахуйн албаны дарга (УАУ-ны сувилахуйн ахлах зэрэгтэй)
🏆 ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН:
Уламжлалтын эмч нараас:
🥇 Тэргүүн байр: Ц.Хорлоо (УАУНЭ)
🥈 Дэд байр: Г.Нарангэрэл (УАУНЭ)
🥉 Гуггаар байр: Б.Сарангоо (УАУНЭ)
Уламжлалтын сувилагч нараас:
🥇 Тэргүүн байр: Ч.Өсөхтуяа (УАУНЭ)
🥈 Дэд байр: Б.Цэнд-Аюуш (Нэгдсэн эмнэлэг)
🥉 Гутгаар байр: Б.Соёлмаа (УАУНЭ)
👏 Шалгарсан эмч, сувилагч нар дараагийн шат болох Баруун бүсийн уламжлалтын эмч, сувилагч нарын эмнэлзүйн ур чадварын уралдаанд оролцох эрхээ авлаа.
Амжилттай оролцсон болон шалгарсан бүх эмч, сувилагч нартаа халуун баяр хүргэж, дараагийн тэмцээнд нь өндөр амжилт хүсье! 👏🎉
#ГовьАлтай #ЭрүүлМэнд #УламжлалтАнагаахУхаан #УрЧадварынТэмцээн2026 #АлтайХот