10/11/2026
Станфордын их сургуулийн профессор Karl Deisseroth тэргүүтэй эрдэмтэд анх 2005 онд замагнаас гаргаж авсан Channelrhodopsin гэх уургийг ашиглан мэдрэлийн эсийг дотроос нь гэрэлтүүлэх боломжтойг хулгана дээр харуулсан.
Энэхүү уураг нь гэрлээр идэвхждэг хаалганы үүрэг гүйцэтгэдэг. Уг уураг эсийн мембранд жижиг суваг хэлбэрээр байрладаг бөгөөд цэнхэр гэрэл (Blue light) тусахад ионууд эс рүү нэвтрэх боломжийг олгодог. Энэ нэвтэрсэн ионы нөлөөгөөр тухайн эс идэвхжиж гэрэлтэж харагддаг. Гэхдээ гол онцлог нь зөвхөн зорилтод мэдрэлийн эсээ гэрэлтүүлж, бусдыг нь унтраатай байлгах тохируулга хийн асааж, унтрааж болдог удирдлага юм.
Бидний мэддэг рентген, MRI, CT scan гэх мэт зураглал тухайн зураг авах мөчийг л тусган харуулдаг бөгөөд үйл ажиллагааг огт харуулах боломжгүй байсан бол Нобелийн шагнал хүртсэн энэхүү аргачлал ямарваа нэгэн мэдрэлийн эс хэрхэн ажилладагийг харах боломжийг олгодог.
Тиймээс сүүлийн жилүүдэд донтолт, айдас, суралцах гэх мэт зан байдал тархинд хэрхэн явагддаг талаар амьд хөгжмийн концерт үзэж байгаа мэт харж чаддаг болсноор үсрэнгүй хөгжлийг уг салбарт авчирсан.
Профессор Deisseroth "Projections: The New Science of Human Emotion" номондоо сэтгэцийн өвчнүүдийн талаар өөрийн бодит өвчтнүүдийн түүх дээр үндэслэн бичсэн нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгнийг илүү ойлгох үүд хаалга болсон гэж боддог.
https://www.nature.com/articles/nn1525.pdf
https://med.stanford.edu/news/insights/2021/06/neuroscientists-book-traverses-the-extremes-of-human-behavior.html
https://www.khaleejtimes.com/world/german-us-scientists-win-nobel-medicine-prize-optogenetics?_refresh=true