Монгол орны усны тухай

  • Home
  • Монгол орны усны тухай

Монгол орны усны тухай All useful info you will need

15/06/2026
12/02/2026

🍎Өнөөгийн залуус бэлгэдэл мэдэхгүй гэрээ цоожлоод “БУУЗ ИДНЭ” гээд аавындаа очдог
-Цагаан сарын шинийн 1-ний өмнөх орой хүмүүс битүүлэх ёсыг янз бүрээр гүйцэтгэдэг. Энэ үдэш ямар ёс жаягийг гэртээ үйлдэх ёстой вэ?
-Ингэхийн тулд монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг хүндтэй үйлддэг. Тэр үед эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр хамгийн өндөр настай хүнийхээ үгнээс гаждаггүй, хэлсэн үг бүрийг дагадаг. Орой болоход ховдог эмгэн гэдэг гялаан од баруун талд гардаг. Түүнийг гарахаас өмнө буюу нар уулын цаагуур дөнгөж оронгуут бог малаа хотлуулдаг. Харин гялаан од гарсны дараа үхэр сүргээ, гурван марал од тэнгэрт хөөрсний дараа адуун сүргээ хотлуулдаг юм. Битүүний орой тахиа буюу 21.40-11.40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээгээ залж ариулдаг. Үүний дараа тухайн айлын гэрийн эзэгтэй шинийн 1-ний өглөө өмсөх хувцас зэргийг бэлтгэж тавьдаг уламжлалтай.
Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой. Үүнийг хөдөөний айлуудын ёс заншил гэж ойлгож болохгүй. Бүгдээрээ малчин гаралтай. Бидний өвөг дээдэс малчин удамтай. Бид зайлшгүй мах идэж, сүү ууж, дөрвөн улирлын агаар, усыг залгиж явдаг учир хүссэн хүсээгүй байгальтай, аав ээжтэйгээ, унасан газар шороотойгоо харьцах нь цагаан сарын гайхамшиг юм. Ёс жудгаа гээхгүй, уламжлалаа умартахгүй Цагаан сарыг тэмдэглэж, тэр дундаа 2027 онд XVIII жарныг зөв гаргаж чадвал миний Монголын ард түмэн2080 он хүртэл сайхан явна. Жарны асуудал ийм чухал байдаг.
-Зарим айл битүүний орой гэрийн тотгон дээрээ мөс, цас тавьдаг юм билээ. Энэ нь ямар домтой вэ?
-Битүүлэгний дараа Лхам бурхан айлд морилж ирдэг гэж ярьдаг. Тиймээс Лхам бурхны хүлэгт зориулж өвс, гурван мөс, цас тотгон дээрээ тавьдаг. Арга билэг шүү дээ. Үлгэр, домог бол амьдрал юм. Гэтэл домгийг домог, үлгэрийг өнгөрсөн зүйл, өвгөдөө хоцорсон юм гэж үзээд зөвхөн өнөөдрөөр явна гэвэл өрөөсгөл.
-Битүүнд юуг цээрлэх ёстой вэ?
-Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Мөн өр, авлагын асуудлаа цэгцлэх ёстой. Малыг цадтал нь идэшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог.
Яагаад гэвэл битүүний 23.45-т хулгана цаг гардаг. Өөрөөр хэлбэл, ам цагаан хулганыг морилон орж ирэх үед гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал дараагийн 365 хоногт өлсч, цангаж гуриатдаггүй юм. Энэ бэлгэдлийг мэдэхгүй өнөөгийн залуус гэрээ цоожлоод “Бууз иднэ” гээд аавындаа очдог. Гэхдээ айлд зайлшгүй хонох шаардлага гарч болно. Ингэхдээ ам бүлийнхээ тоогоор тахилынхаа цөгцөд дүүрэн зултай байх ёстой. Битүүний орой унтахдаа заавал өрхөө тэгшилж унтах ёстой. Гэтэл нүүрс түлдэг зэргээс шалтгаалж, өрхөө тэгшлэхгүй байх нь олонтаа. Ийм тохиолдолд өрхийнхөө оосрыг урд зүгтээ авч ирэх нь зөв. Харин орон сууцны айлууд хөшгөө хаах хэрэгтэй. Гурвалжин зурсан газар өнжөөд, дөрвөлжин зурсан газар хоноод яваарай гэсэн үг бий. Энэ нь монгол хүн шөнө өрхөө тэгшилж, өглөө татахыг л хэлж байгаа юм. Битүүн, шинийн 1-нд чимээ өгөхгүй байгаа айлд ерөөсөө орохгүй байх зэрэг Монголын соёл, хүмүүжил дэлхий нийтэд гайхагдана.
-Сүүлийн үед уламжлалт баяр наадмаар үндэсний хувцсаараа гоёхыг илүүд үздэг болсон. Үндэсний хувцас өмсөхөд юуг анхаарвал зохих вэ?
-Цагаан сарыг монгол заншил, ёс жудгаараа тэмдэглэе гэж ярьдаг хүмүүсийг би маш их гайхдаг. Бид өөр үндэстний нутагт байгаагүй. Өөрийнхөө эх оронд оршин суугаа атлаа монгол ёс жаягаар хийхгүй, өөр ямар заншлаар хийх юм. Үндэсний хувцсаа өмсье гэж уриалах нь өөрийнхөө эх оронд гадаадын зүйлийг сурталчилж байгаа юм шиг сонсогддог.
Эсвэл өөрсдөө хаягдаж гээгдсэнээ илчлээд байгаа ч юм шиг. Тиймээс Цагаан сараар хүмүүс хүссэн хүсээгүй заавал үндэсний хувцас дээл, малгайгаа өмсөх ёстой. Ингэхдээ хамгийн гол нь хиргүй, бүтэн байх нь чухал.
-Цагаан сараар ахмадаа хүндэтгэн айлчлан ирсэн зочдодоо гарын бэлэг барьдаг уламжлал бий. Гэтэл сүүлийн үед оймс, сам гээд янз бүрийн л юм өгдөг болжээ. Үүнийг та юу гэж боддог вэ?
-Монголчууд бэлгээр бахархдаг, түүгээр хождог гэсэн зүйл байхгүй. Ерөөсөө л болсноос ам хүрч, буурлаас үг сонсдог л байх учиртай. Цагаан сараар зочилж ирсэн хүн бүрийн гарыг цайлгадаг. Дээр үед ээзгий, хэд гурван төгрөг, хадаг, хоргой даалин, ёотон зэргийг өгдөг байсан. Ингэхдээ заавал хоёр зүйлийг өгөх ёстой. Хүнд нэг юм өгдөггүй. Цагаан сараар идэж, уугаад өгч авахдаа гол биш хамгийн чухал нь хүмүүжлийн маш их ач холбогдолтой. Цагийн сарын аливаа идээ ундааг хоёр удаа хүртэх ёстой. Харин хурим, насны ой, хүүхдийн үсний найр гурван дугараатай байдаг.
-Тавгийн идээний хэвийн боовыг хэдэн үеэр өрдөг юм бэ?
-Одоо олонх хүн хэвийн боов гэж ярьдаг болжээ. Дээр үед самнай, хавсаа, маюур гэж ярьдаг байсан. Тавгийн идээгээ засахдаа хэвийн боовыг 3-7 үеэс хэтрүүлэхгүй байх ёстой. Харин төрийн түшээд болон аймгийн дарга нар долоон үеэр засч болох байх. Үүнийг би үгүйсгэхгүй. Эгэл жирийн ард 3-5 үеэр тавгийн идээгээ засдаг. Би төрөө л харж явдаг хүн. Төрийн гурван өндөрлөг2008 оноос эхлэн идээгээ зөв тавьж байгааг хараад талархаж суудаг. Монголын ард түмний амны хишгийг төр зүглүүлж өгч байна даа гэж судлаач хүний билгийн нүдээр харж, аав ээжийнхээ утгаар шинжиж, хүүхдүүддээ сургамж хайрлахдаа бүх л үед төрөө харж байгаарай гэдэг.
-Яагаад тавгийн идээг таван үеэс хэтрүүлдэггүй юм бол?
-Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ гэдэгчлэн “Би компанийн эзэн, мөнгө олдог” гээд олон үеэр идээ засах ёсгүй. Аав нь амьд байхад ааваасаа өндөр идээ тавьдаг бүстэй хүүхэд байдаггүй. Ааваасаа өндөр идээ засвал аавтайгаа суудал булаацалдсан болдог бөгөөд ааваасаа түрүүлж хорвоогоос явчих гээд байдаг юм. Хэрэв аав нь бурхан болсон тохиолдолд насныхаа эрэмбээр хамгийн том ах нь аавынхаа засч байсан үеэр идээгээ засдаг. Тэгээд бусдадаа аавынхаа захьсан сургаалаар сургамж хайрладаг.
-Аав ээжүүд шинийн 1-ний өглөө хүүхдүүдээ нар мандахаас өмнө босоорой гэж захидаг. Тэгвэл өглөө хэдэн цагт босох ёстой вэ?
-Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн цагаан сарын шинийн 1-ний өглөө яг туулай цагт босдог. Өөрөөр хэлбэл, 5.40-7.40 цагийн хооронд босч чадаагүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй. Гэтэл шинийн 1-ний өглөө энэ цагт боссон айл тун ховор байна. Гэхдээ хэвтрийн ч юм уу ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар босч чадахгүй хүмүүс сэрээд хэвтэж байдаг. Мөн сэвлэгийг нь үргээгүй хүүхэд унтаж байж болно. Харин ийм шалтгаангүй ямар ч хүүхдийг туулай цагт босговол бүтэн жилдээ босоо хийморьтой, нүүрийн буянтай явдаг.
-Айл хотлоороо золгохоос өмнө мөрөө гаргах ёстой болов уу. Ямар учраас энэ ёс жаягийг үйлддэг вэ?
-Хотод зүг, мөр гаргахад тун хэцүү байдал ажиглагдаж байна. Зүг, мөрөө гаргаагүйгээс болж “Мордохын хазгай” гэдэг болоод байх шиг санагддаг. Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн болон бүстэй хүүхэд зүгээ гаргадаг уламжлалтай юм.
-Хүмүүс шинийн 1-нд багтаж аав ээж, бүх хамаатан садан, өндөр настантайгаа золгохоор яардаг. Та золгох ёсны уламжлалын талаар юу хэлэх вэ?
-Монголчууд өвөлжөөнийхөө гуу жалга, дулаан хүйтэн, уулын өндөр, нам зэрэг газар нутгийнхаа байдлыг харж золгодог. Заавал өөрийнхөө бууц буурь, нутагладаг газрын хойд уулын хярд нар туссан үед эсвэл тоонод, тоононоос мултраад унийн толгой, түүний тэг дунд, ханын толгойд туссан үед золгож болдог. Ерөнхийдөө луу буюу 7.40-9.40 цагт золгодог. Золгож буй айлд заавал буцалгасан аяга сүү байх ёстой. Түүнийгээ нар зөв тойруулж хүртдэг. Айл хотлоороо ахмад настандаа золгохдоо тус бүртээ тавагтаа идээ, цай, зултайгаа ирдэг. Ингээд Шинийн 1-нд золгохдоо хэнийг ч ялгахгүйгээр бүх хүнийг хоёр хацар дээр нь заавал үнсдэг. Харин энэ өдрөөс хойш өөрийн хүүхэд болон ойрын садан төрлөө л үнсдэг. Золгосны дараа хангай дэлхийдээ идээ цайныхаа дээжийг өргөдөг юм.
Дэлхийг хүн төрүүлээгүй, хүнийг дэлхий төрүүлсэн учир дэлхий дээр байгаа хорхой бүхэн бидний хаан байдаг. Тиймээс энэ бүхэнд Цагаан сарын хишиг хүртэх ёстой. Цагаан сарын хоол цайны хамгийн чухал нь цагаалга. Энэ ёсыг гүйцэтгэдэггүй монгол айл гэж байхгүй болов уу. Хэрэв аав ээж нь хол байгаа тохиолдолд шинийн 1-нд золгож чадаагүй бол шинийн 3, 8, 15 эсвэл зуны эхэн сарын шинийн 15-нд учран золгох учиртай. Энэ өдрүүдэд л эцэг, эх үр хүүхдээ хүлээдэг. Ийм хатуу дэг журам, бичигдээгүй хууль мянга мянган жил үргэлжилсээр ирсэн байна. Эцэст нь хэлэхэдXVII жарны төгсгөлийн таван махбодийн бичин жилийг хэний хүү, охин, ураг удам зөв уламжлалаар гаргаж чадна тухайн айл 2027 оны XVIII жарны эхний жилд очиход юу санасан ёсөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, хэл ам, хэрүүл маргаангүй тэгш сайхан амьдрах болно.

Хэн нь хэн байсан юм бэ? Төгс сайн хүн гэж байхгүй. Муу хүн ч гэж байхгүй. Зүгээр л, хүн бүр дор бүртээ өөр өөрийн ашиг ...
29/01/2026

Хэн нь хэн байсан юм бэ?

Төгс сайн хүн гэж байхгүй. Муу хүн ч гэж байхгүй. Зүгээр л, хүн бүр дор бүртээ өөр өөрийн ашиг сонирхлыг даган явж байгаа. Тэр нь чинийхтэй таарвал сайн, таарахгүй бол муу хүн гэж харагддаг. Гэтэл юмс харагдаж байгаа шигээ биш.

Заримдаа учиргүй сайн юм шиг харагдаад байсан хүн амьдралыг минь баллаад хаячихсан болохыг бид хожуу ухаардаг.

Заримдаа үйлийг минь үзээд байсан хүн асар их тусыг хүргэсэн байдаг. Даанч бид өөрсдөө сохортоо, богинодоо, дутуудаа бусдын тусыг авч чадахгүй, хөлд минь алтан ембүү тавихад танихгүйдээ ичээд сохор хүн болон жүжиглээд дээгүүр нь алхан гарсан байх юм.

Хүнийг танихын эх нь өөрийгөө таних.

Өөрийгөө танихын түлхүүр нь бусдыг тайлан унших байдаг.

Хэн нь хэн байсан юм бэ?

Юу нь юу болдог юм бэ?

Зүрхний улирал цомог© https://goodali.mn/albums/4

25/01/2026

Аль болох энгийн бай. Энгийн байвал тайван байна. Тайван байвал зөв байна. Энэ бол цэцэглэх заяа.

#АгнистынГэгээ
"Өвс өөрөө ургана"

18/01/2026

Бид яагаад хөгждөггүй вэ гээд бодсон чинь гэнэт америкт хичээлд сууж байхдаа заалгаж байсан маш чухал нэг онол орж ирлээ. Тэр бол- "Хайнрихийн хууль " ба манай улсын эдийн засгийн доройтлын пирамидын тухайд өгүүлэхэд Авлига, хариуцлагагүй байдал, үндэсний ядуурал нь гэнэт бий болдог "азгүйтэл" биш, харин инженерийн нарийн тооцооллоор ирсэн "үр дүн" юм байна шд хөөе.
Монгол Улс яагаад хөгжихгүй байна вэ? Бид яагаад байгалийн баялагтай мөртлөө гуйлгачин шиг амьдарна вэ? Яагаад жил бүр "Авлигатай тэмцэнэ" гэж орилдог ч авлига нь улам томорсоор байна вэ?
Хүмүүс үүнийг "Төр муу байна", "Дарга нар идэж байна" гэж хялбарчлан тайлбарладаг. Гэвч инженерийн ухаанд, аливаа том сүйрэл хэзээ ч гэнэт болдоггүй. Үүнийг тайлбарладаг нэгэн аймшигтай боловч үнэн хууль бий. Энэ бол "ХАЙНРИХИЙН ХУУЛЬ" (Heinrich's Law) буюу 1:29:300-ийн харьцаа юм.
Өнөөдөр та бүхэндээ Хагархай цонхны онолоос илүү нарийн, үйлдвэрлэл, системийн инженерийн "Библи" болсон энэ хуулиар Монголын нийгмийн ялзралыг задлан шинжилж, Солонгос, Японы бодит түүхээр жишээ авч тайлбарлая. Залхууралгүй уншаарай, учир нь энэ бол таны амьдралын чанар яагаад дээшлэхгүй байгаагийн шинжлэх ухааны хариулт юм.

НЭГ. 1:29:300 – СҮЙРЛИЙН ПИРАМИД ГЭЖ ЮУ ВЭ?
1930-аад онд Америкийн аюулгүй ажиллагааны инженер Херберт Уильям Хайнрих олон мянган үйлдвэрийн ослыг судлаад нэгэн зүй тогтлыг олж нээжээ.
Тэрээр: "Нэг том, ноцтой осол (үхэл, сүйрэл) гарахад түүний цаана 29 удаагийн хөнгөн осол, харин түүний суурьт 300 удаагийн 'осолдох шахсан' тохиолдол буюу жижиг зөрчлүүд байдаг" гэж дүгнэсэн.
Үүнийг "Хайнрихийн Пирамид" гэж нэрлэдэг.
* Орой дээрх 1: Энэ бол Системийн сүйрэл (Улс орны дампуурал, Томоохон авлигын хэрэг, Эдийн засгийн хямрал).
* Дунд талын 29: Энэ бол анхааруулга (Тендерийн жижиг будлиан, Чанаргүй зам, Хариуцлагагүй албан тушаалтан, Хууль гууль болох).
* Суурь дахь 300: Энэ бол далд зөрчлүүд (Танил тал харах, Ажлын цаг баримтлахгүй байх, "Аргалах" сэтгэлгээ, Стандарт мөрдөхгүй байх, Гудамжинд нусаа нийх).
Инженерийн хувьд 1-ийг засах боломжгүй. Харин 300-г засах боломжтой. Гэтэл Монголчууд бид яадаг вэ? Бид зөвхөн орой дээрх 1-тэйгээ тэмцдэг. Бид "Нүүрсний хулгайчдыг дүүжил", "Авлигачдыг бууд" гэж хашхирдаг. Гэтэл тэр 1 том хулгайч төрөхийн тулд нийгэмд 300 жижиг "хулгайч сэтгэлгээ" бэлтгэгдсэн байдгийг бид олж хардаггүй.

ХОЁР. СОЛОНГОСЫН СУРГАМЖ: "САМПҮН" ИХ ДЭЛГҮҮРИЙН НУРАЛТ БА МОНГОЛЫН "ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ХОТ"
Бид өнөөдөр "Яагаад манай хот усанд автдаг вэ?", "Яагаад цахилгаан станц баригддаггүй вэ?" гэж гайхдаг. Үүнд хариулахын тулд 1995 оны БНСУ-ын түүхэн дэх хамгийн том сүйрэл болох "Сампүн" (Sampoong) их дэлгүүрийн нуралт-ыг эргэн саная.
Сөүл хотын хамгийн тансаг, хамгийн томд тооцогдох Сампүн их дэлгүүр 1995 оны 6-р сарын 29-нд хэдхэн секундийн дотор нурж, 502 хүний амийг авч одсон юм. Энэ бол дайн биш, газар хөдлөлт биш, ердөө л "Хайнрихийн хууль"-ийн үйлчлэл байсан.
Тэдний "300" юу байв? (Суурь алдаа): Барилгын дарга нар "Зардал хэмнэе" гэж шийдсэн. Инженерийн зураг төслийг өөрчилж, багануудын диаметрийг 80 см-ээс 60 см болгож нарийсгасан. Энэ бол Монголд өдөр бүр гардаг "Ингээд хийчихэд яахав дээ", "Төмрийг нь багасгачих, хэн мэдэх юм" гэдэг "Жул" сэтгэлгээ юм.
Тэдний "29" юу байв? (Анхааруулга): Дэлгүүрийн дээвэр дээр 29 тонн жинтэй агааржуулалтын төхөөрөмж тавьсан. Түүнийг зөөхдөө өргөж биш, чирч зөөснөөс дээвэрт ан цав гарсан. Нурахаас хэд хоногийн өмнө хана цуурч, тааз хонхойж эхэлсэн. Гэвч удирдлагууд нь "Орлогоо алдахгүй" гээд үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Энэ бол Монголд байдаг "Ашиг л олж байвал бусад нь хамаагүй" гэсэн шунал.
Тэдний "1" юу байв? (Сүйрэл): Ингээд 500 гаруй хүн амьдаараа булуулсан.
Монголд буулгаж үзье: Манайд яг одоо Сампүн шиг нурах гээд бэлэн болчихсон салбар бол ЭРЧИМ ХҮЧ ба ХОТ ТӨЛӨВЛӨЛТ.
* 300 жижиг алдаа: ТЭЗҮ-г хуурамчаар үйлдэх, мэргэжлийн бус хүнийг даргаар томилох, тендерт танил талаа шалгаруулах, стандартын бус кабель шахах.
* 29 анхааруулга: Өвөл болгон тог тасрах, утаа гамшгийн хэмжээнд хүрэх, бороо ороход хот усанд автах.
* Ирээдүйн 1: Хөлдүү хот, бүрэн дампуурсан эдийн засаг.
Солонгосчууд Сампүний ослын дараа "Хурдан, хурдан" (Pali-pali) гэдэг соёлоосоо татгалзаж, "Аюулгүй байдал, Стандарт" гэдэг зүйлийг шүтэж эхэлсэн. Тэд авлига авсан албан тушаалтнуудыг шоронд хийгээд зогсоогүй, барилгын хуулиа бүхэлд нь өөрчилсөн. Харин бид "V цахилгаан станц"-ын тендерийг 10 жил ярьж, 10 жил "300" жижиг авлига хийсээр л байна.

ГУРАВ. ЯПОНЫ СУРГАМЖ: "ТЕССЕЙ" БА 7 МИНУТЫН ГАЙХАМШИГ VS МОНГОЛЫН "БОЛНО ДОО"
Япон улс яагаад хөгжсөн бэ? Тэдний "Шинкансэн" хурдны галт тэрэг яагаад дэлхийн хамгийн аюулгүй, хамгийн цэвэрхэн тээвэр вэ? Хариулт нь "Жижиг зүйлд хандах хандлага".
Японы хурдны галт тэргийг цэвэрлэдэг "Тессей" (Tessei) компанийн тухай жишээг авъя. Галт тэрэг зогсоод буцаж хөдлөхөд ердөө 7-хон минут байдаг. Энэ хугацаанд цэвэрлэгээний баг орж, бүх суудлыг эргүүлж, хогийг түүж, шалыг арчиж, ширээг цэвэрлэж амждаг. Тэд үүнийгээ "Театр" гэж нэрлэдэг бөгөөд зорчигчид руу бөхийж ёслоод ажлаа эхэлдэг.
Эндээс бид Хайнрихийн хуулийн эсрэг үйлдэл-ийг харж болно. Япончууд 300 жижиг зүйлийг (цэвэрлэгээ, мэндчилгээ, цаг баримтлах) төгс хийдэг учраас тэдний нийгэмд "1" том сүйрэл тохиолддоггүй.
Харин Монголд? Бидний сэтгэлгээнд "Болно доо" гэдэг аймшигт вирус бий.
* Зам тавихдаа ус зайлуулах хоолой хийхгүй байсан ч "Болно доо".
* Төрийн албан хаагч нь ажилдаа хоцорч ирсэн ч "Болно доо".
* Эмч нь гараа дутуу угаасан ч "Болно доо".
Энэ "Болно доо" сэтгэлгээ бол Хайнрихийн пирамидын суурь дахь 300 жижиг алдаа юм. Яагаад манайд авлига дарагдахгүй байна вэ? Учир нь бид өөрсдөө өдөр тутмын амьдралдаа шударга бус байдлыг хүлээн зөвшөөрдөг. Эмнэлэгт оочер дайрахдаа бид ичдэггүй. Замын цагдаад "Танидаг хүн байна уу" гэж ярихаасаа ичдэггүй. Бид өөрсдөө авлигын "суурь хөрс" болчихоод, дээр ургасан "том мод"-ыг нь (Улс төрчдийг) үзэн ядаад байдаг нь логикийн алдаа юм.

ДӨРӨВ. ШИЙДЭЛ: СИСТЕМ, СИСТЕМ, БАС ДАХИН СИСТЕМ
Инженер хүний хувьд хэлэхэд, хэрэв машин эвдэрвэл жолоочийг нь сольдоггүй, машины эд ангийг засдаг. Үүнтэй адил нийгэм эвдэрвэл зөвхөн дарга нарыг солиод шийдэгдэхгүй, СИСТЕМИЙГ өөрчлөх хэрэгтэй.
1. Стандартын дарангуйлал (Standardization): Японд стандартаас хазайх нь гэмт хэрэгт тооцогддог. Монголд стандарт бол зүгээр л "зөвлөмж". Бид бүх салбарт, ялангуяа төрийн үйлчилгээ, тендер, дэд бүтцийн салбарт Олон улсын стандартыг ягштал мөрдүүлж, түүнийг зөрчсөн үйлдлийг ӨРШӨӨЛГҮЙГЭЭР шийтгэх хэрэгтэй. Жишээ нь: Тендерийг цахимаар, блокчэйн технологи ашиглаж хүний оролцоогүй болгох.
2. Тоон өгөгдөлд суурилсан хяналт (Data-Driven Enforcement): Согтуу жолооч, татвар төлөлт, замын хөдөлгөөн дээр "цагдаа зогсоож шалгадаг" баларсан аргаа болих хэрэгтэй. Камер, хиймэл оюун ухаан, дата бааз ашиглах ёстой. Татвараа төлөөгүй, торгуулиа төлөөгүй бол төрийн үйлчилгээ авах эрхийг нь автоматаар хаадаг, банкны гүйлгээг нь хязгаарладаг систем рүү орох хэрэгтэй. Энэ бол хүний эрхийн зөрчил биш, энэ бол хариуцлагын гэрээ. Солонгост торгуулиа төлөөгүй машин хөдөлгөөнд оролцоно гэдэг төсөөлшгүй зүйл.
3. "300"-тай хийх дайн (Culture Shift): Хамгийн хэцүү нь энэ. Бид бие биедээ шаардлага тавьж сурах ёстой. Оочер дайрч байгаа хүнд, хог хаяж байгаа хүнд, ажлаа халтуурдаж байгаа төрийн албан хаагчид "Чи болохгүй байна" гэж хэлж сурах хэрэгтэй. Хайнрихийн хуулиар бол 300 жижиг зөрчлийг засвал 29 осол гарахгүй, 29 осол гарахгүй бол 1 том сүйрэл (улсын дампуурал) болохгүй.

Ер нь бол Монгол Улс хөгжихгүй байгаа нь бидний "хувь заяа" биш. Энэ бол бидний өдөр тутамдаа хийдэг 300 жижиг хариуцлагагүй үйлдлийн нийлбэр юм.
* Бид цагаа барьдаггүй учраас эдийн засаг нь удаашралтай байна.
* Бид стандартаа мөрддөггүй учраас барилгууд нь чанаргүй байна.
* Бид дүрмээ биелүүлдэггүй учраас замын түгжрэл нь там болсон байна.
* Бид бие биедээ шаардлага тавьдаггүй учраас авлигачид нь толгой дээр гарсан байна.
Инженер хүний нүдээр харахад шийдэл нь маш тодорхой: Сэтгэл хөдлөлөөр биш, Системээр удирдагд.Хувьсгал хийнэ гэж орилохын оронд, өнөөдөр хийх ёстой ажлаа ягштал, чанартай, стандартын дагуу хий. Тэгж байж л энэ "Сүйрлийн Пирамид"-ыг нурааж чадна.
Та үүнтэй санал нийлж байна уу? Эсвэл бид "Болно доо" гэж аргалсаар, дараагийн "Сампүн" шиг сүйрлийг хүлээж суух уу?
Бодоорой. Тунгаагаарай. Тэгээд өөрчлөлтийг өөрөөсөө эхлээрэй.

(Хэрэв танд энэ өнцөг таалагдсан бол цааш нь түгээж, нийгэмдээ эрүүл хэлэлцүүлэг өрнүүлээрэй. Бидэнд одоо хоосон шүүмжлэл биш, инженерийн нарийн шийдэл хэрэгтэй байна.)

01/01/2026

((Эх сурвалж: МянганыСорилтынСан цахим хуудас. ))

💧🏙️ Дэлхийн хотуудын ус хангамж – Сөүл 🇰🇷

👥 БНСУ-ын нийслэл Сөүл хот 9 сая 638 мянган хүн амтай.
🚰 Нэг оршин суугч өдөрт дунджаар 292 литр ус хэрэглэдэг.
🌊 Сөүл хотын ус хангамжийн гол эх үүсвэр нь Хан мөрөн.
🏗️ Нийт 6 байгууламжид өдөрт 3.17 сая тонн усыг цэвэршүүлж, хотын хүн амын унд, ахуйн хэрэглээг хангадаг.

💧 Ус бол хүний 🧑‍⚕️ эрүүл мэнд, 👥 нийгэм, 📈 эдийн засгийн хөгжил, цаашлаад 🛡️ улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйн асуудал билээ.

🇲🇳 Монгол орны хувьд Монголын Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй Усны Компакт-ын хүрээнд анх удаагаа ♻️ Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж, ⚡ дулааны цахилгаан станцуудад техникийн хэрэглээний усыг нийлүүлэх юм.

💧🇲🇳🤝🇺🇸Бидний Ус, Бидний Ирээдүй
💧🇲🇳🤝🇺🇸 Our Water, Our Future

Амгалан тайван байна гэдэг нь огт бодолгүй байна гэсэн үг биш, харин бодолдоо автахгүй байхыг хэлнэ.— Хансэр Ринбүчи баг...
19/12/2025

Амгалан тайван байна гэдэг нь огт бодолгүй байна гэсэн үг биш, харин бодолдоо автахгүй байхыг хэлнэ.
— Хансэр Ринбүчи багшийн “Баяр баяслыг олох ламын хөтөч” номноос

“Calmness does not mean absence of thought; it means not being disturbed by them.” - A Monk’s Guide to Finding Joy by H.E. Khangser Rinpoche

Манай орны хамгийн том  #25 нуурУвс нуурХөвсгөл нуурХар-Ус нуурХяргас нуурБуйр нуурХар нуурДөргөн нуурАчит нуурБөөнцагаа...
19/07/2025

Манай орны хамгийн том #25 нуур
Увс нуур
Хөвсгөл нуур
Хар-Ус нуур
Хяргас нуур
Буйр нуур
Хар нуур
Дөргөн нуур
Ачит нуур
Бөөнцагаан нуур
Үүрэг нуур
Тэлмэн нуур
Улаан нуур (Зарим жил ширгэдэг)
Сангийн далай нуур
Айраг нуур
Орог нуур (Зарим жил ширгэдэг)
Яхь нуур (Зарим жил ширгэдэг)
Улаагчны Хар нуур
Толбо нуур
Хурган нуур
Даян нуур
Баян нуур
Хар-Ус нуур (Намирын)
Ойгон нуур
Тэрхийн цагаан нуур
Хөх нуур
МО-ны нуур видеог үзэх 👉https://www.youtube.com/watch?v=hK3EVyfHawk
Мэдээллийг бэлтгэсэн Спорт аялал жуулчлал
#МонголОрныБайгалийнГайхамшиг

Address


Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол орны усны тухай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Монгол орны усны тухай:

Shortcuts

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share