30/07/2026
🧠 ЦЭВЭРШИЛТ БА ЗАН АРАНШИН: Яагаад сэтгэл маань тогтворгүй болдог вэ?
Цэвэршилтийн үед зөвхөн бие махбодь төдийгүй сэтгэл санаа, зан араншин, танин мэдэхүй хүртэл өөрчлөгддөгийг мэдэх үү? 🤔
Энэ насны эмэгтэйчүүдийн 40-60% нь сэтгэл санааны өөрчлөлт эсвэл танин мэдэхүйн зовуурьтай тулгардаг. Учир нь эстроген даавар буурснаас тархинд сэтгэл санааг зохицуулдаг серотонин, допамин, норадреналин зэрэг бодисын үйл ажиллагаанд нөлөөлдөг.
Сэтгэл, мэдрэлийн талаас илрэх шинжүүд:
😠 Уур уцаартай, түрэмгий болох
😰 Сэтгэл түгшүүртэй, айдас хүрэх
🎭 Зан араншин тогтворгүй болох
🌀 Юманд төвлөрч чадахгүй, мартамтгай болох
😴 Ядрах, ажлын чадвар буурах
😔 Сэтгэл гутрал
🌙 Нойргүйдэх
💔 Аливаад хэт эмзэг хандах
Танин мэдэхүйн хувьд бэрхшээлтэй болдог зүйлс:
🔹 Өмнөх шигээ хурдан бодох
🔹 Шинэ асуудал шийдэх
🔹 Тодорхой үгсийг санах
🔹 Утасны дугаар, нэр, огноог санах
🔹 Олон ажлыг зэрэг хийх, анхаарлаа шилжүүлэх
⚠️ Дараах хүчин зүйлтэй хүмүүст энэ өөрчлөлт илүү хүчтэй илэрдэг: өмнө нь сэтгэл гутрал/түгшүүртэй байсан, архаг стресс, нойрны эмгэг, бамбай булчирхайн өвчин, чихрийн шижин, илүүдэл жин, гэр бүл/ажлын ачаалал.
💙 Сэтгэл хөдлөлөө хэрхэн даван туулах вэ?
✅ Иог, бясалгал, хөдөлгөөнт дасгал хийх
✅ Хоолны дэглэмээ аажмаар эрүүл, тэнцвэртэй болгох
✅ Архи, спиртийн хэрэглээг багасгах
✅ Үр дүн харагдахуйц зорилго тавьж ажиллах
✅ Гэр бүл, найз нөхөдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх
😴 Нойргүйдэлтэй тэмцэх зөвлөгөө:
🔸 Өдрийн цагаар унтахгүй байх
🔸 7 хоногт 150 минутын дунд зэргийн дасгал хийх
🔸 Архи, кофеин, тамхины хэрэглээг багасгах
🔸 Унтлагын өрөөгөө тохитой, агааржуулттай байлгах
🔸 Нойр хүрэхэд л орондоо орох
🔸 Унтахын өмнө ваннд орох/шүршүүрт орох
🔸 Орондоо орсны дараа гар утас, зурагт үзэхгүй байх
🔸 Тогтмол цагт унтаж, сэрэх дадал бий болгох
Хэрэв сэтгэл санаа, нойрны асуудал хүнд хэлбэрээр, удаан хугацаанд үргэлжилвэл, энэ бол зөвхөн "цэвэршилт" гэж өнгөрөөх зүйл биш. Мэргэжлийн эмчид хандан, шаардлагатай бол даавар орлуулах эмчилгээ зэрэг тохирсон эмчилгээгээ эхлүүлээрэй.
📍 Та өөрт ойр салбарын аль нэгд зочилж, бамбайн болон дааврын шинжилгээгээ өгөөрэй.
Салбаруудын хаяг, цагийн хуваарийг доорх comment-с үзнэ үү 👇
#ОношМед #Цэвэршилт #СэтгэлЗүй #ТанинМэдэхүй #Нойргүйдэл #ЭмэгтэйчүүдийнЭрүүлМэнд #ЭрүүлМэндийнШинжилгээ