22/08/2026
Ногоон сургууль гэж юу вэ?
Ногоон сургууль (Green School) гэдэг ойлголт нь зөвхөн "мод, ургамал тарьсан, ногоон байгууламжтай орчин" эсвэл "хог хаягдлаа ангилдаг байгууллага" төдийхнөөр хязгаарлан явцуу ойлгох нь явцуу ойлголт юм.
Олон улсын стандартад болон орчин үеийн боловсролын салбарт "Ногоон сургууль" гэдэг нь физик орчноос гадна сургалтын агуулга, сурагчийн сэтгэл зүй, болон тархины эрүүл хөгжлийг иж бүрнээр нь дэмжсэн цогц ойлголт юм.
Нийтлэг гардаг буруу ойлголтууд ба бодит байдал:
1. Зөвхөн гадаад орчин биш, сургалтын агуулга:
Мод тарихаас илүүтэйгээр сурагчдад байгаль дэлхий, экологийн тэнцвэр, эх дэлхийн био-хэмнэлийг ойлгуулж, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх "Ногоон сэтгэлгээ" (Eco-mindset)-г төлөвшүүлэх явдал юм.
2. Барилга ба интерьер биш, суралцах орчны микро-уур амьсгал:
Сурагчдын анхаарал төвлөрөл, тархины ажиллагаанд шууд нөлөөлдөг агаарын чанар (CO₂-ийн хэмжээ), байгалийн гэрэлтүүлэг, шуугианы түвшин, химийн хорт бодисгүй органик материал зэрэг тархи-мэдрэлийн системд ээлтэй орчныг бүрдүүлэх нь ногоон сургуулийн суурь зарчим байдаг.
3. Зөвхөн экологийн тухай биш, хүний хөгжлийн систем:
Сурагчдыг дэлгэц ба сургуулийн хаалттай орчноос гаргаж, байгалийн хүчин зүйлстэй мэдрэхүйгээрээ харилцах (Sensory integration with nature), хөдөлгөөн ба хүрэлцэх замаар тархины хоёр баруун, зүүн тархийг тэнцвэртэй хөгжүүлэх практик орчныг хэлж байна. “Ногоон" гэдэг нь ердөө ургамал цэцгийн өнгө биш, харин хүүхдийн бие, тархи, сэтгэл зүйн хөгжилд сөрөг ачаалал өгдөггүй, байгалийн зүй тогтолтой нь зохицуулсан боловсролын эрүүл экосистем юм.
Өнөөдөр Цахиурын хөндийн технологийн гигантууд, тэрбумтнууд ба цахим инженерүүд (Google, Apple, Meta гэх мэт) яагаад хүүхдээ өндөр технологиор тоноглогдсон сургуульд биш, харин бамбо модоор барьсан, дэлгэцгүй байнга байгальтай харилцдаг энэ сургуульд явуулаад байгаагийн учир нь дараах шалтгаантай.
📲Дэлгэцийн хамаарлаас салгах (Digital Detox):
Технологийн инженерүүдийн өөрсдийн зохиосон технологийн алгоритм хүүхдийн тархины допаминыг хэрхэн донтуулж, анхаарал төвлөрлийг сарниулдгийг хамгийн сайн мэддэг. Тиймээс хүүхдийнхээ тархийг дэлгэцээс бүрэн салгаж, бодит мэдрэхүйг нь ажиллуулахыг илүүд үздэг.
🧠Бүтэн тархины интеграци ба Мэдрэхүйн хөгжил (Sensory Integration):
Хулсан байгууламжтай, ханагүй, цонхгүй орчинд хүүхэд байгалийн салхи, шороо, ургамал, амьтадтай шууд хүрэлцэж суралцдаг. Энэ нь тархины мэдрэлийн эсүүдийн холбоосыг (synapses) олон талт мэдрэхүйгээр замаар маш өндөр түвшинд идэвхжүүлдэг.
🌟Асуудал шийдвэрлэх ба бүтээлч сэтгэлгээ: Бэлэн технологийн хэрэглээ биш, байгалийн материалаар өөрсдөө юм бүтээх, төсөлт ажил хийх нь тархины урд талын хэсэг болох Prefrontal Cortex-ийн сэтгэн бодох ба логик шийдвэр гаргах чадварыг хөгжүүлдэг.
❓Шүүмжлэлт сэтгэлгээ ба амьдрах ухаан: Онол цээжлэхээс илүүтэй тогтвортой амьдрах ухаан, экологийн сэтгэлгээ, хамтын ажиллагаанд тугуурлан суралцдаг. Жишээ нь: Хүүхэд сургуулийн орчинд модон дээр авиран гарсан бол бууж ирэх аргаа сэтгэж олох олох хүртэл түүнд шууд туслахгүйгээр ажигласаар байдаг.