Orbita Eye Hospital

Call Directions Website Contact the practice

Orbita Eye Hospital Хүүхдийн 100 2-р төрөхийн чанх урд Орбита нүдний эмнэлэг Монгол улсын ууган нүдний эмнэлэг

🚨👁️ ХЭРВЭЭ ДАРААХ ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛЭРВЭЛ НЭН ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХАНДААРАЙ!Нүдний эрүүл мэнддээ анхаарч, хараагаа хамгаалаа...
28/10/2026

🚨👁️ ХЭРВЭЭ ДАРААХ ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛЭРВЭЛ НЭН ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХАНДААРАЙ!

Нүдний эрүүл мэнддээ анхаарч, хараагаа хамгаалаарай. 💙

✨ Орбита эмнэлэг — Хайртай бүхнээ тодоор харъя. 💙

#ОрбитаЭмнэлэг #НүднийЭрүүлМэнд #ХараагааХамгаалъя #ХайртайБүхнээТодоорХаръя

👁️ ӨВДӨГ, ЗОВХИНЫ УРГАЦАГ БА ХАВДАРЗовхинд үүссэн овгор, ургацаг бүр ижил шалтгаантай байдаггүй. Зарим нь хоргүй үрэвсэл...
28/10/2026

👁️ ӨВДӨГ, ЗОВХИНЫ УРГАЦАГ БА ХАВДАР

Зовхинд үүссэн овгор, ургацаг бүр ижил шалтгаантай байдаггүй. Зарим нь хоргүй үрэвсэл, уйланхай байдаг бол зарим тохиолдолд хавдрын шинжтэй байж болно

🔹 Халазион – Зовхины тосны булчирхай бөглөрч, үрэвссэнээс үүсдэг, ихэвчлэн өвдөлтгүй овгор юм.

🔹 Зовхины ургацаг – Арьсны хоргүй ургацаг, уйланхай зэрэг олон хэлбэртэй. Зарим тохиолдолд авах шаардлагатай байдаг.

🔹 Зовхины хавдар – Хоргүй болон хортой байж болно. Хэмжээ нь томрох, шархлах, цус гарах, сормуус унах зэрэг шинж илэрвэл нарийн мэргэжлийн үзлэгт хамрагдах хэрэгтэй.

🏥 ОРБИТА НҮДНИЙ ЭМНЭЛЭГ
☎️11-316358

Зовхины эмгэгийн үзлэг, оношилгоо,Окулопластик- нүдний нөхөн сэргээх мэс заслын эмчилгээ, эдийн шинжилгээний тусламж үйлчилгээ үзүүлж байна.
💙 Зовхины ургацаг бүр энгийн зүйл биш. Эрт оношлуулж, зөв эмчлүүлээрэй!

28/10/2026

👁️ НУЛИМС ХЭРХЭН ЗӨВ УРСДАГ ВЭ?

💧 Нулимс нь нүдийг чийгшүүлж, хамгаалах чухал үүрэгтэй.

Нулимсны булчирхайгаас ялгарсан нулимс нь нүдний гадаргуугаар тархан, анивчих хөдөлгөөний тусламжтайгаар нүдний дотор буланд байрлах нулимсны цэгүүд рүү чиглэдэг.

Нулимсны хэвийн урсах зам:

💧 Нулимсны булчирхай
⬇️ Нүдний гадаргуу
⬇️ Нулимсны дээд, доод цэг
⬇️ Нулимсны сувганцар
⬇️ Нулимсны хүүдий
⬇️ Хамар-нулимсны суваг
⬇️ Хамрын хөндий

⚠️ Нулимсны урсгал алдагдвал:

* Нүд байнга нулимс гоожих
* Нүдний дотор буланд нуух хуримтлагдах
* Нулимсны хүүдий үрэвсэх
* Нүдний дотор булан хавдаж, өвдөх шинж тэмдэг илэрч болно.

🏥 ОРБИТА НҮДНИЙ ЭМНЭЛЭГ
☎️11-316358

Нулимсны замын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ болон окулопластик- нөхөн сэргээх мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна.

👁️ УХАРХАЙ ЯСНЫ (ХАНЫН) ХУГАРАЛНүд орчим хүчтэй цохилт, гэмтэл авсны улмаас ухархайн хананд хугарал үүсэж, хараа болон н...
27/10/2026

👁️ УХАРХАЙ ЯСНЫ (ХАНЫН) ХУГАРАЛ

Нүд орчим хүчтэй цохилт, гэмтэл авсны улмаас ухархайн хананд хугарал үүсэж, хараа болон нүдний хөдөлгөөнд өөрчлөлт орох эрсдэлтэй.

🔎 Илрэх шинж тэмдэг:
• Нүд хавдах, хөхрөх
• Юм хоёрлож харагдах
• Нүд хонхойх
• Нүдний хөдөлгөөн хязгаарлагдах

Манай эмнэлэг Окулопластик( нөхөн сэргээх мэс засал) нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо хийгдэж байна.

🏥 Үзлэг, оношилгоо, эмчилгээ
Ухархайн хугарлыг нарийн мэргэжлийн үзлэг, КТ шинжилгээгээр үнэлж, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээх мэс засал хийдэг.
☎️11-316358

💙 ОРБИТА НҮДНИЙ ЭМНЭЛЭГ
#Окулопластик, #Нүднийнөхөнсэргээхмэсзасал
#УхархайнХугарал #НүднийГэмтэл #ОрбитаНүднийЭмнэлэг

👧🏻👦🏻💙 ХҮҮХДИЙНХЭЭ ХАРААГ ХАМГААЛАХ 6 ЧУХАЛ ДАДАЛ 👁️✨Бяцхан үрсийнхээ нүдийг эрүүл байлгах нь өнөөдрөөс эхэлнэ! 🌱💕📌 Хүүхд...
25/10/2026

👧🏻👦🏻💙 ХҮҮХДИЙНХЭЭ ХАРААГ ХАМГААЛАХ 6 ЧУХАЛ ДАДАЛ 👁️✨

Бяцхан үрсийнхээ нүдийг эрүүл байлгах нь өнөөдрөөс эхэлнэ! 🌱💕

📌 Хүүхдийнхээ харааг хамгаалах 6 дадлыг мэдэж аваад, өдөр тутамдаа хэвшүүлээрэй. Энэхүү мэдээллийг хадгалаад, бусад эцэг эхчүүдтэйгээ хуваалцаарай. 💙

🏥 Орбита эмнэлэг — Таны хүүхдийн харааны эрүүл мэндийн төлөө.

#ОрбитаЭмнэлэг #ХүүхдийнХараа #НүднийЭрүүлМэнд #ХараагааХамгаалъя #ЭцэгЭхчүүдэдЗөвлөе

25/10/2026

ОРБИТА ЭМНЭЛГИЙН ЭМЧ Э.ХИШИГБАЯР МҮОНРТ-ИЙН “ӨГЛӨӨ” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦЛОО 👁️💙
Орбита эмнэлгийн эмч Э.Хишигбаяр МҮОНРТ-ийн “Өглөө” хөтөлбөрт оролцож, хараа засах лазер мэс заслын талаар ард иргэдэд мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө хүргэлээ. ✨

🌏 ОРБИТА НҮДНИЙ ЭМНЭЛЭГ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА! 🇲🇳🤝🇰🇷2026 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Орбита н...
24/10/2026

🌏 ОРБИТА НҮДНИЙ ЭМНЭЛЭГ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА! 🇲🇳🤝🇰🇷

2026 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Орбита нүдний эмнэлэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын RAUM эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь Орбита нүдний эмнэлгийн олон улсын харилцааг өргөжүүлэх, хоёр орны эмнэлгүүдийн мэргэжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.

Бид цаашид олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, эмчилгээ, оношилгооны дэвшилтэт арга технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх, Монгол Улсын иргэдэд үзүүлэх нүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахыг зорьж байна.

✨ Дэлхийн дэвшилтэт мэдлэг, туршлагыг Монголын нүдний эрүүл мэндийн төлөө!

🌏 ORBITA EYE HOSPITAL EXPANDS ITS INTERNATIONAL COLLABORATION! 🇲🇳🤝🇰🇷

On October 3, 2026, Orbita Eye Hospital officially signed a Memorandum of Understanding (MOU) with RAUM Hospital in South Korea, marking an important milestone in strengthening international partnerships and professional collaboration between the two institutions.

This partnership represents a significant step forward in Orbita Eye Hospital’s commitment to expanding its global network, fostering professional exchange, and advancing the quality of ophthalmic care in Mongolia.

Through this collaboration, we aim to enhance the knowledge and clinical expertise of our medical professionals, exchange best practices, introduce advanced diagnostic and treatment technologies, and further improve the quality and accessibility of eye care services for the people of Mongolia.

✨ Bringing Global Expertise and Innovation to Eye Care in Mongolia!

ORBITA EYE HOSPITAL

👁️💙 ЭРҮҮЛ НҮД – ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ150 хүүхдийн 50 орчим хувьд нь харааны хугарлын гажиг илэрлээ!🌍 Дэлхийн хараа хамгаалах өд...
24/10/2026

👁️💙 ЭРҮҮЛ НҮД – ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ

150 хүүхдийн 50 орчим хувьд нь харааны хугарлын гажиг илэрлээ!

🌍 Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан Орбита нүдний эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхний нүдний эрүүл мэндийг хамгаалах, харааны эмгэгийг эрт илрүүлэх зорилгоор ээлжит урьдчилан сэргийлэх үзлэгээ зохион байгууллаа.

📍 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хобби сургуулийн 4 дүгээр ангийн 4 бүлэг, 12 дугаар ангийн 3 бүлгийн нийт 150 сурагчийг хараа шалгах урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

🔎 ҮЗЛЭГИЙН ҮР ДҮН

Үзлэгт хамрагдсан нийт сурагчдын 50 орчим хувьд нь харааны хугарлын гажиг буюу холын хараа муудах, астигматизм зэрэг харааны өөрчлөлт илэрсэн нь хүүхдийн харааны эрүүл мэндэд тогтмол анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна.

📚 Хүүхдийн харааны өөрчлөлт нь хичээл сурлага, анхаарал төвлөрөл, өдөр тутмын амьдралын чанарт нөлөөлөх боломжтой. Тиймээс харааны эмгэгийг эрт илрүүлж, шаардлагатай үед тохирсон шил зүүлгэх, эмчилгээ, хяналтад хамруулах нь нэн чухал юм.

💙 Хүүхэд бүр тод харж, итгэл дүүрэн суралцах эрхтэй!

Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, сурагчдынхаа нүдний эрүүл мэндэд анхаарал хандуулсан Хобби сургуулийн захиргаа, багш хамт олон болон сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ОРБИТА НҮДНИЙ ЭМНЭЛЭГ
Таны хараа – Бидний анхаарал 💙

👁️💙 HEALTHY EYES, BRIGHT FUTURES!

Nearly 50% of 150 students screened were found to have refractive errors!

🌍 In recognition of World Sight Day 2026, Orbita Eye Hospital organized a free school eye screening program as part of our ongoing commitment to social responsibility, promoting children's eye health, and the early detection of vision problems.

📍 On October 21, 2026, our team conducted comprehensive vision screenings for 150 students from four Grade 4 classes and three Grade 12 classes at Hobby School.

🔎 KEY SCREENING FINDINGS

Our screening revealed that approximately 50% of the participating students had refractive errors, including myopia (nearsightedness) and astigmatism.

These findings highlight the importance of regular eye examinations and early detection of vision problems among school-aged children.

📚 Undetected or uncorrected refractive errors can affect children's academic performance, concentration, and overall quality of life. Early diagnosis, appropriate spectacle correction, and timely follow-up care are essential to supporting healthy visual development and academic success.

💙 Every child deserves clear vision and the opportunity to learn, grow, and thrive!

We extend our sincere appreciation to Hobby School's administration, teachers, and students for their wonderful cooperation and commitment to children's eye health.

Together, we can make a meaningful difference in protecting the vision of the next generation.

ORBITA EYE HOSPITAL

Your Vision, Our Priority 💙

ОРБИТА НҮДНИЙ ЭМНЭЛЭГТОРЛОГ БҮРХҮҮЛИЙН ЭМГЭГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ, ЭМИЙН БОЛОН ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭОношилгоо, үзлэгийн чиглэ...
24/10/2026

ОРБИТА НҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТОРЛОГ БҮРХҮҮЛИЙН ЭМГЭГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ, ЭМИЙН БОЛОН ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ

Оношилгоо, үзлэгийн чиглэлүүд
Чихрийн шижингийн шалтгаант торлогийн эмгэг (Diabetic Retinopathy)
Насжилттай холбоотой шар толбоны сөнөрөл
Шар толбоны хаван (Macular Edema)
Торлогийн вен, артерийн судасны бөглөрөл (Retinal Vascular Occlusion

Торлог бүрхүүлийн лазер эмчилгээ

Лазер эмчилгээний үндсэн төрлүүд:
Торлогийн хамгаалах лазер (Laser Retinopexy) — Торлогийн урагдал, цооролтын эргэн тойронд лазер хийж, ховхрол үүсэх эрсдэлийг бууруулна.
Панретиналь лазер фотокоагуляци (PRP) — Чихрийн шижингийн пролифератив ретинопати болон зарим ишемийн шалтгаант торлогийн эмгэгийн үед хэрэглэнэ.
Фокал болон грид лазер (Focal/Grid Laser) — Тодорхой заалттай шар толбоны хаван, судасны шүүрэлтэй эмгэгүүдийн үед хэрэглэнэ.

Нүдний угийн үзлэг
Торлог болон шар толбоны OCT шинжилгээ
Нүдний угийн зураг
Шаардлагатай тохиолдолд флюоресцейн ангиографи
Торлогийн эмгэгийн явцын хяналт
Заалтын дагуу шилэнцэрийн хөндийд эм тарих эмчилгээ (Intravitreal Injection)
Мэс заслын шаардлагатай эмгэгийг үнэлж, зохих шатлалын тусламжид чиглүүлэх

Анхааруулга: Гэрэл гялбах, хар цэг гэнэт олшрох, харааны талбайд хөшиг татах шинж илэрвэл торлог ховхролын шинж байж болох тул яаралтай нүдний эмчид үзүүлэх шаардлагатай. 
☎️11-316358
ОРБИТА НҮДНИЙ ЭМНЭЛЭГ
Таны хараа — Бидний эрхэм зорилго.
Энэхүү мэдээлэл нь өвчтөнд зориулсан танилцуулгын эх юм. Эмнэлэгт бодитоор хийгддэг шинжилгээ, лазер болон тарилгын эмчилгээний нэр төрлийг нийтлэхээс өмнө баталгаажуулна.

Address

Sukhbaatar District, Seoul Street 29/2
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 16:30
Tuesday 08:00 - 16:30
Wednesday 08:00 - 16:30
Thursday 08:00 - 16:30
Friday 08:00 - 16:30
Saturday 08:30 - 16:30

Telephone

976-11-316358

Alerts

Be the first to know and let us send you an email when Orbita Eye Hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Orbita Eye Hospital:

Shortcuts

Share

Category