Giimaa Yoga studio

Directions

Giimaa Yoga studio Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Giimaa Yoga studio, Yoga studio, Ulaanbaatar.

✨Иога бясалгалын
-Танхим болон онлайн сургалт
- Байгууллага хамт олны сургалт
✨Хувь хүний хөгжлийн сургалт
✨Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, зөвлөгөө

Хаяг: Баруун 4 зам, Макс моллын ард, Колорадо бизнес төв, 208 тоот 🏢 94109100

ӨГЛӨӨНИЙ МЭНД 🌷 «Бүх зүйл сайхан байна. Би аюулгүй.» гэж өөртөө хэлээрэй Энэ нь амьдрал үргэлж амар хялбар байна гэсэн ү...
06/11/2026

ӨГЛӨӨНИЙ МЭНД 🌷

«Бүх зүйл сайхан байна. Би аюулгүй.» гэж өөртөө хэлээрэй
Энэ нь амьдрал үргэлж амар хялбар байна гэсэн үг биш.
Харин айдсын оронд итгэлийг, яарч сандрахын оронд тайван байдлыг сонгож буй хэрэг юм.
Нэг гүнзгий амьсгаа аваад өдрөө эхлүүлээрэй. ❤️

Сайхан өдөр үү? Иог. 🧘‍♀️Муу өдөр үү? Иог.Стресстэй байна уу? Иог.Аз жаргалтай байна уу? Иог.Ядарсан байна уу? Иог.Эрч х...
03/11/2026

Сайхан өдөр үү? Иог. 🧘‍♀️
Муу өдөр үү? Иог.
Стресстэй байна уу? Иог.
Аз жаргалтай байна уу? Иог.
Ядарсан байна уу? Иог.
Эрч хүчтэй байна уу? Иог.
Иог уу? Иог. ❤️

Ямар ч өдөр байсан, өөртөө цаг гаргаж, иогоор хичээллээрэй. 😊

28/10/2026

🌿 АХМАДЫН ИОГА + БЯСАЛГАЛЫН АНГИ 🧘‍♀️
Нас ахих тусам биеэ зөөлөн хөдөлгөж, амьсгалаа зөв зохицуулж, сэтгэлээ тайвшруулах нь өдөр тутмын эрүүл амьдралын чухал хэсэг болдог.
Энэхүү хичээлээр: ✨ Биеийн уян хатан, хөдөлгөөнтэй байдлыг дэмжинэ
✨ Булчин, үе мөчөө зөөлөн хөдөлгөнө
✨ Амьсгалдаа анхаарч сурна
✨ Бясалгалаар сэтгэлээ тайвшруулна
✨ Өөрийн бие, мэдрэмжээ илүү сайн анзаарна
💚 Иогийг өмнө нь хийж байгаагүй байсан ч болно.
Хөдөлгөөн бүрийг нас, биеийн онцлогт тохируулан зөөлөн хийж гүйцэтгэнэ.
🪷 ХИЧЭЭЛ: 1, 3, 5 дахь өдөр
⏰ ЦАГ: 11:30
📍 Байршил: Баруун 4 зам, Макс моллын ард, Колорадо бизнес төв
📞 Бүртгэл: 9410-9100
Биеэ зөөлөн хөдөлгөж, амьсгалаа тайвшруулж, өөртөө цаг гаргаарай. 🌿
#АхмадынИог #ИогБясалгал #ЭрүүлАмьдрал #БиеСэтгэлийнТэнцвэр

28/10/2026

Ахмадын иог бясалгал хосолсон ангидаа ороод ирээрэй 🤗
1,3,5 өдрийн 11:30 д

25/10/2026

АМЬДРАЛАА ИЛҮҮ УХАМСАРТАЙ, БАЯР БАЯСГАЛАНТАЙ БҮТЭЭХЭД ИОГ ТАНЬД ТУСАЛНА. ❤️

Иогийн ач тусыг 3–4 минутын дотор бүрэн ойлгуулна гэдэг боломжгүй.
Учир нь иог бол зөвхөн биеийн хөдөлгөөн, уян хатан байдал, булчингийн хүчний тухай биш. Өөрийн биеийг мэдэрч, бодол сэтгэлээ ажиглаж, өөрийгөө илүү гүнзгий таньж мэдэх аялал юм.

Гэхдээ энэ бүхний утга учрыг нэг ч гэсэн хүн ойлгож, өөрийгөө шинээр харж, амьдралдаа өөрчлөлт хийх урам зориг авахыг харах үнэхээр сайхан.
Яагаад гэвэл иог нь надад амьдралынхаа зорилго, өөрийн мөн чанарыг илүү сайн ойлгож, амьдралын утга учрыг өөр өнцгөөс харахад тусалсан.
Тиймээс би иогийн ач тусыг аль болох олон хүнд хүргэж, хүн бүрийг өөрийгөө танин мэдэж, өөрийн бие, сэтгэл, оюун ухаантайгаа холбогдон, амьдралаа илүү ухамсартай, баяр баясгалантай бүтээхэд нь хувь нэмрээ оруулахыг хүсдэг.
Нэг хүн өөрийгөө ойлгож эхлэхэд түүний амьдрал өөрчлөгдөж болно. Тэр өөрчлөлт гэр бүл, ойр дотнын хүмүүс, цаашлаад бусдад ч нөлөөлнө.
Миний хувьд иог заана гэдэг зөвхөн дасгал заах биш. Өөрийнхөө туулж ойлгосон үнэ цэнтэй зүйлийг бусадтай хуваалцаж, хүн бүр өөрийн дотоод хүч, гэрэл гэгээгээ нээхэд нь туслах юм. ❤️

Иог бясалгалын багш ментор Ж.Гэрэлмаа

25/10/2026

🌿 ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ ӨӨРӨӨ БҮТЭЭДЭГ

Заримдаа бид ямар нэгэн зүйлийг эхлүүлэхээсээ өмнө “Би чадах болов уу?”, “Надад арай хэцүү биш үү?”, “Би ийм зүйл хийж чадах хүн мөн үү?” гэж өөрөөсөө асуудаг.

Ингээд айдас, эргэлзээндээ хөтлөгдөн, оролдоод ч үзэлгүй буцах үе бий.

Гэвч нэг өдөр зориг гарган, чадахгүй гэж бодож байсан зүйлээ хийж үзээрэй. Алдаа гаргаж, эргэлзэж, заримдаа шантрах ч эцэст нь зорьсондоо хүрдэг.

Тэр мөчид та зөвхөн нэг ажлыг амжилттай дуусгаад зогсохгүй, өөрийнхөө тухай боддог байсан ойлголтоо ч өөрчилсөн байдаг.

“Би чадахгүй” гэсэн бодлын оронд “Би оролдоод үзвэл чаддаг юм байна” гэсэн шинэ итгэл төрнө.

Өөртөө итгэх итгэл гэдэг мэдэхгүй зүйлээ сурч, чадахгүй мэт санагдсан зүйлээ оролдож, алдаа гаргасан ч дахин босож чадна гэдгээ ойлгохыг хэлнэ.

Тиймээс өөртөө боломж олгоорой.

Хойшлуулсаар ирсэн зүйлээ эхлүүл. Шинэ зүйл сур. Өөрийнхөө чадварт эргэлздэг байсан тэр алхмыг хийгээд үз.

Төгс хийх албагүй. Бусдаас илүү байх ч шаардлагагүй. Өчигдрийн өөрөөсөө нэг алхам урагшлахад л хангалттай.

Учир нь бид өөрийгөө чадвартай гэдгээ эхлээд мэддэггүй, харин оролдож үзсэнийхээ дараа ойлгодог.

Өөртөө боломж олго. Өөрийгөө нээ. Өөрийнхөө төсөөлж байснаас ч илүү ихийг сурч, хийж, бүтээж чаддаг хүн гэдгээ мэдрээрэй. ❤️

Иог бясалгалын багш ментор Ж.Гэрэлмаа

Амралтын өдрийн мэндээ Өөртөө баяр баясгалан өгдөг зүйлсдээ цаг гаргаарай. ❤️
24/10/2026

Амралтын өдрийн мэндээ

Өөртөө баяр баясгалан өгдөг зүйлсдээ цаг гаргаарай. ❤️

22/10/2026

Хэрэв ямар нэгэн хийж бүтээх санаа таны сэтгэлийг догдлуулж байвал, өөртөө туршаад үзэх боломжийг олгоорой.

Амьдрал дэндүү богинохон. Хийж болох байсан зүйлсээ хожим харамсан бодоход бүү хүргээрэй. 🤎

Иог бясалгалын багш ментор Ж.Гэрэлмаа

ӨӨРТӨӨ АНХААРАЛ ХАНДУУЛАХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХИЙН ЭХЛЭЛ.Бид ихэнхдээ өдөр тутмын ажил, гэр бүл, үүрэг хариуцлагадаа а...
21/10/2026

ӨӨРТӨӨ АНХААРАЛ ХАНДУУЛАХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХИЙН ЭХЛЭЛ.

Бид ихэнхдээ өдөр тутмын ажил, гэр бүл, үүрэг хариуцлагадаа анхаарч явдаг.

Харин өөрийнхөө биеийг хэр мэдэрч, бодлоо хэр ажиглаж, сэтгэл хөдлөлөө хэр ойлгож байгаагаа тэр бүр анзаардаггүй.

Өөрийгөө ойлгох тусам аливаа нөхцөл байдалд хэрхэн хандах, юуг сонгохоо илүү ухамсартай шийдэх боломж нэмэгдэнэ.

Тиймээс иог бол зөвхөн биеийн дасгал биш. Өөртэйгөө холбогдож, өөрийгөө танин мэдэх дадал юм.

Танд зориулсан орон зай — Giimaa Yoga Studio
Оройн анги 1,3,5 өдөр 18:00, 19:10

Баруун 4 зам Макс моллын ард Колорадо бизнес төв 2 давхарт

21/10/2026

Оройн иог нь өдрийн турш хуримтлагдсан ядаргаа, стрессийг бууруулж, бие сэтгэлийг тайвшруулах хамгийн үр дүнтэй цаг байдаг.
Өдөржин сууж ажилласан, хөдөлгөөн багатай байсан үед нуруу, мөр, хүзүүний булчин чангарсан байдаг.

Оройн иог эдгээрийг зөөлөн суллаж, цусны эргэлтийг дэмжиж, илүү гүн нойронд бэлтгэдэг.
Мөн оюун санааг амрааж, маргаашийн өдрийг илүү тайван, төвлөрсөн байдалтай эхлэх нөхцөлийг бүрдүүлдэг.

1, 3, 5 дахь өдрийн оройн ангиуд 18:00, 19:10 цагт хичээллэж байна.

#Баруун4зам #ТБДАндууд #Модны2 #иога #иог #иогсунгалт #хамгийнойрхон

Хаяг: Баруун 4 зам Макс моллын ард Колорадо бизнес төв 208 тоот, 94109100

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 06:00 - 21:00
Tuesday 06:00 - 20:00
Wednesday 06:00 - 20:00
Thursday 06:00 - 20:00
Friday 06:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Giimaa Yoga studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category