02/11/2026
БИДНИЙ АМЖИЛТ
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрдэм шинжилгээний чуулган–2026”-д манай Эрүүл ахуй, хор судлалын лаборатори ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Буджав, Хэлт Инспекшин ХХК-ийн Техник хяналтын менежер Б.Энхнасан нарын “Ажлын байрны орчин дахь талст цахиурын тоосны тархалт, өртөлтийн түвшинг тодорхойлсон үр дүн” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл ханан илтгэлийн төрөлд ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.
Тус чуулганаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг танилцуулж, салбарын мэргэжилтнүүд мэдлэг, туршлагаа хуваалцсан юм.
Энэхүү амжилт нь манай хамт олны мэргэжлийн мэдлэг, судалгаа шинжилгээ, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулахын төлөөх тасралтгүй хүчин чармайлтын нэгэн илэрхийлэл боллоо.
Бидний амжилтыг үнэлж, дэмжсэн зохион байгуулагчид болон нийт оролцогчдод талархал илэрхийлье.
Бид судалгаанд суурилсан шийдэл, мэргэжлийн ур чадвар, чанартай үйлчилгээгээр дамжуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно.
#ХАБЭА #ХөдөлмөрийнЭрүүлАхуй #ЭрдэмШинжилгээ