30/06/2026
👶 Хүүхэд бүр өөрийн гэсэн хурдаар өсөж хөгждөг. Гэхдээ хөгжлийн үе шат бүрийг үнэлж байх нь маш чухал.
Хүүхдийн өсөлт, хөгжил нь зөвхөн жин, өндөр нэмэгдэхээр хэмжигдэхгүй. Нас насандаа тохирсон хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүй, нийгэм-сэтгэл хөдлөлийн чадварууд хэвийн хөгжиж байгаа эсэхийг тогтмол үнэлэх нь ирээдүйн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.
🔍 Хөгжлийн үнэлгээ хийснээр:
• Өсөлт, хөгжлийг насанд нь тохируулан үнэлнэ.
• Хэл яриа, хөдөлгөөн, танин мэдэхүйн хоцрогдлыг эрт илрүүлнэ.
• Сонсгол, хараа болон мэдрэл, бодисын солилцооны зарим суурь эмгэгийг сэжиглэн цаашдын оношилгоонд чиглүүлнэ.
• Эрт үед нь илрүүлж, шаардлагатай сэргээн засах болон хөгжлийн дэмжлэгийг эхлүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
📚 Судалгаагаар хөгжлийн хоцрогдлыг бага насанд нь илрүүлж, эрт арга хэмжээ авсан хүүхдүүдийн танин мэдэхүй, хэл яриа, нийгмийн чадвар илүү сайн хөгжих хандлагатай байдаг.
💜 Эрүүл хүүхэд – аз жаргалтай ирээдүй.
Манай хамт олон хүүхдийн өсөлт, хөгжлийг нас насанд нь үнэлж, шаардлагатай зөвлөгөө, оношилгоо, хяналтыг мэргэжлийн түвшинд үзүүлэн таны бяцхан үрийн эрүүл өсөлт хөгжилд хамтдаа анхаарна.
Эндээс та хамгийн түрүүнд
✅ Шинэ мэдээ мэдээлэл
✅ Эрүүл мэндийн зөвлөгөө
✅ Урамшууллын мэдээлэл авах боломжтой.
👉 Группт нэгдэх https://www.facebook.com/groups/1521403339029429
Бидний хичээл зүтгэл
. ❤️❤️❤️❤️❤️
ЦАГИЙН ХУВААРЬ:
Даваа – Баасан 𝟎𝟖:𝟎𝟎 – 𝟏𝟕:𝟎𝟎
Бямба, Ням 𝟎𝟗:𝟎𝟎 – 𝟏𝟓:𝟎𝟎
ХАЯГ: БГД, 𝟑,𝟒 хороололд Эх Нялхсын баруун урд Билэг их дэлгүүрийн замын эсрэг талд
УТАС: 𝟕𝟕𝟎𝟎-𝟎𝟎𝟎𝟎